146 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ази, Номхон далайн бүс нутгийг энх тайван тогтвортой байдал, хамтын ажиллагааны бүс болгох үйлсэд хувь нэмэрээ оруулах зорилтын үүднээс бүс нутгийн орнуудын хооронд харилцан ашигтай эрх тэгш хамтын ажиллагааг өргөжүүлэх, аливаа маргаан зөрчлийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой гэдэг зарчмууд дээр айлчлал хийсэн орон бүрдээ үзэл бодол нэгтэй байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Айлчлал хийсэн орон тус бүрийн тухайд тэмдэглэж хэлэхэд Монгол Улс БНЭУ-тай өнө эртний уламжлалт харилцаатай. Манай гадаад бодлогод Энэтхэг Улс чухал байр суурь эзэлдэг. Монгол Энэтхэгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааны түүхэнд урьд өмнө байгаагүй шинэ зүйл боллоо. Мөн түүнчлэн, энэ харилцаа хамтын ажиллагааг зохицуулах механизм бий болгосон хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан хороо байгуулах тухай хэлэлцээр, орлого болон хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдалаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр, соёл, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хөтөлбөрүүдэд гарын үсэг зурлаа. Улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, зээл авч, хөрөнгө оруулах замаар жижиг, дунд үйлдвэрүүд барих мэргэжилтэн сургах, үйлдвэрлэл болон эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны ажил хийх, соёлын солилцоог өргөтгөхөөр тохиролцлоо. Мөн Дели, Бомбей хотуудад Энэтхэг, Монголын худалдааны хамтарсан танхим, Энэтхэг, Монголын найрамдлын нийгэмлэг, айлчлалын үед тус тус байгуулагдлаа. Ийнхүү Энэтхэг улстай харилцааны найрсаг уламжлал бэхжин хамтын ажиллагааны эрх зүйн үндэс батжин ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг зохицуулах иж бүрэн механизм бий болсон нь айчлалын нэг гол үр дүн гэж дүгнэж болно. Тайландын Вант Улстай агаарын харилцааны тухай болон нийтийн журмын тухай хэлэлцээрүүд байгуулан мөн айлчлалын дүнгээр хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гаргаж түүндээ Монгол-Тайландын харилцан хамтын ажиллагааны үндсэн зарчим чиглэлүүдийг тодорхойлов. Тайландын Вант Улстай хоёр орны болон олон улсын харилцааны асуудлаар санал солилцож зөвлөлдөж байх худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн мэргэжилтэн бэлтгэх сургах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улсын Төрийн тэргүүн Тайландын Вант Улсад анх удаа айлчилж, дээд хэмжээнд уулзан ярилцсан нь хоёр орны харилцааг идэвхжүүлэх, харилцан ойлголцполыг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх, боломжийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц өгөв. Ази, Номхон далайн болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, хамтран ажиллах манай зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол- Тайландын хоёр талын харилцаа чухал ач холбогдолтой. БНАЛАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай төлөвлөгөөнд гарын үсэг зурж, БНСВУ-тай Монгол-Вьетнамын хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw