71 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I сайхны төлөө юу мэддэг, чаддагаа зориулж явах ёс суртахууны эрх, сэтгэлийн тэнхээ хүн бүхэнд бий гэдэгт би гүнээ итгэнэ. Монгол хүн “туг ч барьдаг, тугал ч хариулдаг” юм. Та бүхний хойчийн үйлс өөдрөг байх болтугай. Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн өнгөрснөөс дутуугүй хэцүү үед төрийн жолоо барилцах гэж байна. Өнөөдөр улс орны маань эдийн засаг, хүн ардын амьдралын байдал нэн түвэгтэй байна. Үнэнийг хэлэхэд хүмүүс идэж уух, өмсөж зүүх зүйлээр гачигдаж, өлөн зэлмүүн амьдарч байна. Чингэхдээ хүмүүс өөрсдөө хөдөлмөрлөж наанадаж өөрийгөө болон өрх гэрээ, цаанадаж улсаа тэтгэх гэхээсэээ илүү урьдын адил дээрээс бэлэн хишиг горилох сэтгэлгээнээс тэр бүр салж чадаагүй байгаа. Чухам энэ сэтгэлгээ саяын сонгуулийн үр дүнд нэлээд нөлөөтэй байсан болохоор сонгогчид шинэ төр засгаас тэр хэмжээний хайр хишиг шаардана. Гэтэл төр улсад маань тийм бэл чадал юусан билээ? Төрөө төвхнүүлэх, гэрээ эмхлэхэд хүн бүр хүчин зүтгэх цаг аль хэдийнээ болсон. Харамсалтай нь бид өдгөө нэг нэгийгээ шүүмжлэхээсээ хэтэрч чадаагүй байна. Та бид ингэсээр суувал улс орны эдийн засаг, улс төрийн хямрал гүнзгийрч, ардчилсан шинэчлэл саарахад хүрч хүмүүн хүй элэгнээс хагацан ахиад хөндлөнгийн хүний идэш болов уу заа. Бичин жилийн өвөл, хаврыг амжилттай давах ажлыг зохион байгуулахад айл гэр, иргэн бүрийн бүтээлч хөдөлмөр, оюун санааг шуурхай дайчлах шаардлага тавигдаж байна. Юуны өмнө эрчим хүч, түлш шатахууны хомсдолыг зогсоож, улмаар найдвартай байлгах шуурхай арга хэмжээг авууштай байна. Намрын их ажил, өвлийн нөр хөдөлмөр хаяанд иржээ. Гэр орноо дулаалахаас эхлээд хүнс тэжээл базаах, хадлан, тариа хураах зэрэг айл өрх бүрийн амин чухал ажил үйлс бол зөвхөн амь зуулга, аж ахуйн төдий асуудал биш болжээ. Хүмүүст амьдрахуйн учир зүй, ур ухааныг эзэмшүүлэхийн сацуу нийгмийн шинэ харилцааг хуулиар гүнзгийрүүлэн бататгах эрхэм үүрэг одоо Та бүхний өмнө тулгарна. Асуудал ямараар ч тавигдсан Та бид энд сүүлийн хоёр жилд хотлоороо тэмцэж олсон, хэзээ ч алдаж болохгүй үнэт зүйл-ардчилал гэж бий. Өнөөдөр Монгол оронд нялхаараа байгаа ардчиллыг өсөх, өндийхийн завдал өгөхгүй доош давтаж “өлгийдэх” гэж оролдох хүчин байхгүй гэж үзэх нь улс төрийн гэнэн бодол болно. Ардчилал бол монголын парламент сонор соргог байж, нандигнан хамгаалах эрхэм зүйл мөн. Та бүхэн бас, Монгол орныг урьдын бахь байдал руу хөтлөх, нийгмийн сэтгэл санааны тогтворгүй байдал, үндэсний сэтгэлгээний эмзэг асуудлуудыг ашиглан улс төрчирхөх хөөрүү дэврүүн явдалтай ч тулгарахгүй гэж бодож болохгүй биз ээ. Төрийн түшээ байнга гэдэг амаргүй алба аа. Энэ нь үзэл бодлын туйлшрал, сэтгэлийн хийрхлээ дарж зөвхөн учир баримтыг урьдал болгон аливаад төр, ард түмний өмнөөс уужуу ухаан, уужим сэтгэл барьж ажиллахыг шаарддаг нэг ёсондоо урлаг юм билээ. Та бүхэн энэ талаар Улсын Бага Хурлын туршлагаас авах, гээх юм аль аль нь бий. Улсын Бага Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw