Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 169 байгаагүйгээр өдөрт гурван удаа хийх болсныг түгшүүртэй зарлах нь бидэнд нэг л ойлгомжгүй санагддаг. Эцсийн эцэст энэ бүх ойлгомжгүй, мухардмал байдал Улсын Их Хурлын үйл ажиллагаанаас, Засгийн газрын сүүлийн жилүүдэд явуулсан бодлогоос үүсэлтэй. Одоо дахиад манай эрх баригчид ард түмэн рүү хандаж хоосон үгээр цатгах, хий долигонох, дахиад ардчилал, зах зээл рүү бүх лай ланчгаа, алдаа дутагдлаа чихэх зай байхгүй болсон. Одоо дахиад өнгөрч одсон мичин жилтэй, баруун гурван аймгийн зудтай, Марз уултай алдаагаа холбож хариуцлагаас мултрах арга байхгүй. Соёл иргэншлийн ололтыг дээдэлдэг улс оронд бол хэд дахин огцрох хэмжээний балагт манай Ерөнхий сайд, Их Хурлын удирдлага ч адилхан орооцолдож, улс төрийн бодлоготны хувьд бүдүүлэг алдаа гаргасан. Гэнэт олдсон их эрх мэдэл, олонхийн хүч нь тэднийг хариуцлагаас чөлөөлж байгаа мэт боловч ийм байдал төрт ёсыг төлөвшүүлэхэд хохирол учруулж байна. Монголын ард түмэн ёс суртахуунгүй, дур зоргоороо авирлах явдалд дасаж дээдсийн хэрэг шуугианд дөжирч байна. Хэрэв “гүтгэгдсэн” гээд байгаа манай дарга нарын үг үнэн юм бол шүүхэд гомдлоо тавьж асуудлаа шийдвэрлүүлээсэй билээ. Монгол орныг эдийн засгийнхаас гадна улс төр, нийгмийн хямрал дахин нэрвэлээ. Улсын Их Хурлын гишүүд бид төрийн хэргээ хэлэлцэж шийдвэрлэх үүргээ нэр нүүртэй биелүүлж чадахаа болилоо. Улсын Их Хурлын танхим улс төрийн хүчнүүдийн зөвшилд хүрдэг, төрийн бодлого тодорхойлоход эрх зүйн хувьд олонхи цөөнхи нь тэгш эрхтэй оролцдог, монголчууд төрийн хэргээ шийддэг хүндтэй өргөө байхаа болилоо. Ардчилал, зах зээлийн эрүүл тогтолцооны тухай ярих нь бүү хэл тийм үгнээс харшил авдаг хүмүүс төрийн бодлого тодорхойлогчдын дунд давамгайлах боллоо. Шударга ёс, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим, төрийн албан хаагчдын ёс суртахууны асуудлыг хөндөж тавих нь халтай, ялтай бас элэг доогтой зүйл болж хувирлаа. Албан тушаалаа урвуулан ашиглах, түүнийгээ мөн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, нийтийн өмнө зөвтгөх явдал бараг бахархалтай хэрэг болж эхэллээ. Ардчилал, шударга ёс, Үндсэн хуулийн язгуур үзэл санаа зөрчигдөх нь жирийн үзэгдэл болж хэн дуртай нь түүнийг гутаан доромжилдог боллоо. Энэ бол шийдвэрлэгдээгүй асуудал шил шилээ дарж, тэдгээрийг шийдвэрлэх үүрэгтэй Та бид үр бүтээлтэй, зориг зүрхтэй ажиллаж чадахаа больсны илэрхийлэл юм. Монголын төр, засгийн эрх баригчдын тулга тойрсон, явуургүй бодлого, үйл ажиллагааны болон Монголын ирээдүйд ноцтой хохирол учруулж болох хэмжээнд хүрлээ гэж бид дүгнэж байна. Энэ талаар Улсын Их Хуралд суудалтай гурван намын хоёр нь тодорхой дүгнэлт хийж төр түмэндээ албан ёсоор бас мэдэгдсэн. Бидний хийж буй дүгнэлт, мэдэгдэл нь төрийн хямралын эхлэл бус Улсын Их Хурал бүрэлдсэн өдрөөс эхлэн даамжирсан парламент дахь улс төрийн хүчний тэгш бус харьцааны хямрал, эрхтэй үүрэгтэй атал Улсын Их Хурал хуулийн дагуу шийдвэрлэх ёстой асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй ужигруулсны хямрал, төр, засгийн аппаратын бүх шатанд албан тушаалаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw