Монгол улсын парламент - боть 1

90 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ 1 Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 1100 гаруй иргэн, хамт олон, 1480 санал хүсэлт, өргөдлийг Улсын Их Хуралд ирүүлж түүний 99,7 хувийг нь шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 400 гаруй иргэн хүлээн авах байраар биечлэн уулзаж, эрэлт хүсэлтээ илэрхийлсэн, 50 хүн чуулганы хуралдааны ажиллагаатай танилцсан дүн гарч байна. Иргэд, хамт олноос тавьсан хүсэлт, саналын 90-ээд хувь нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сурталчлан ойлгуулах, чанд дагаж мөрдөхтэй холбогдсон санал хүсэлт байв. Энэ бүхэн нь ард түмэн, та биднээс амьдралд бодитой нийцэх ухаалаг шийдвэр гаргаж түүнийг чанд сахиж хэрэгжүүлэхийг хүсэн хүлээж байдгийн илрэл гэж үзэх нь зүйтэй болов уу. Улсын Их Хурал парламентын гадаад бодлого, үйл ажиллагаа гадаад орнуудын парламентын байгууллагатай тогтоосон уламжлалт харилцаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд шинээр харилцаа тогтоох, мөн олон улсын байгууллага, сангуудтай харилцаагаа идэвхжүүлэхэд чиглүүлж ирлээ. Энэ хугацаанд Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Европарламентад албан ёсны найрсаг айлчлал хийж, Улсын Их Хурлын дэд дарга Олон улсын парламентын холбооны 88 дугаар Бага хуралд оролцсоноос гадна Их Хурал болон парламентын бүлгэмийн шугамаар Оросын холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, АНУ зэрэг оронд Улсын Их Хурлын гишүүд айлчилсан байна. Мөн манай оронд болон гадаадын зарим улсуудад зохиогдсон олон улсын семинар, зөвлөлгөөн, хурлын ажиллагаанд Улсын Их Хурлын хэд хэдэн гишүүн ажил төрлийн шугамаар оролцжээ. Энэ хугацаанд Монгол УИХ-ын урилгаар гадаадын парламент, бидний холбоо бүхий бусад байгууллагын хэд хэдэн төлөөлөгч манай оронд айлчиллаа. Улсын Их Хурлын II чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад хийсэн айлчлал, Украйн улсын Ерөнхийлөгч Кравчук манай оронд айлчилж Улсын Их Хурлын II чуулганд хандаж үг хэлсэн зэрэг улс төрийн томоохон үйл явдал болсныг өндөр үнэлж байна. Улсын Их Хурлын II чуулганы нэгдсэн хуралдааныг ажлын 72 өдөр буюу 514 цаг хийснийг дээр дурдсан билээ. Ажлын шаардлагыг харгалзан хуралдааны цагийг 48 өдөр 1-5 цагаар сунгаж ажилласныг хэлэхэд илүүдэхгүй гэж бодож байна. Харин харамсаж тэмдэглэх нэгэн зүйл бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц байлаа. Зарим үед УИХ-ын чуулганы хуралдааны ирц зохих хувьд хүрэхгүй байсны улмаас хуралдаан сунжирч цаг алдах явдал гарч байсныг та бид дор бүрнээ дүгнэлт хийх ёстой. Бид Улсын Их Хурал хэмээн нэгэн өрхөд нэгдэн цуглаж төр түшиж эхэлснээр дөнгөж хоёр удаагийн чуулганаа чууллаа. Асуудлыг тал бүрээс нь судлан дүгнэж ухаан бодлоо уралдуулан зөвшилцөлд хүрэх арга ухаанд суралцах замынхаа эхэнд яваа бидэнд маргаж сөргөлдөх, цаг алдаж удаашрах, яаран довтолгох явдал аль аль нь тохиолдож байсан. Энэ байдлаас урьдчилан сэргийлэх гол нөхцөл нь асууддын боловсруулалтын түвшинг эрс дээшлүүлж Улсын Их Хурлын гишүүдийн судлан боловсруулах танин мэдэх бололцоогоор өргөн хангах явдал гэдэг нь тодорхой юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw