Монгол улсын парламент - боть 1

120 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I МАХН-ын олон мянган гишүүдийн нэрээр намаа, улс орноо залж чиглүүлж байгаа намын удирдлага, намын аппарат, үндэснийхээ эрх ашгийн төлөө иргэний зориг гаргах сэтгэлийн тэнхээнээс шалтгаална гэж хэлснээ санаж байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд МАХН энэ талаар мэдэгдэхүйц ажил зохиосонгүй. Харин ч эрх баригч МАХН-ын удирдлага, намын аппарат Улсын Их Хуралд олсон амжилтандаа сэтгэл дүүрэн ханасан бололтой, шийдмэг, давшингуй бус, санаа амирлангуй байна. Нийгмийн өөрчлөлтийн тэргүүнд явах байтал урсгалд нь тавьчихсан байдалтай явж ирлээ. Тэр ч байтугай МАХН-ын удирдлага, намын олон түмнээс улам хөндийрч, хувийн ашиг сонирхлоо илүүд үзэх болсныг би энэ намын эгнээнд олон жил болсны хувьд харамсан хэлж байна. Би энэ намаас хуулийн дагуу түдгэлзсэн болохоос биш гарчхаагүй гэдгээ ч дахин хэлье. Шинэ намууд ч одоо бид ачаа үүрэлцэхээ больсон, МАХН өнгөрсөн хугацаанд хийсэн алдаагаа өөрөө засаг гэсэн байртай идэвхтэй хамтарч ажиллах эрмэлзэл гаргахгүй байна. Буй болсон нөхцөл байдлыг улс төрийн тогтвортой байдал гэж ойлговол намууд алдах болно. Хүн ам дотроо баян ядуугаар ялгарах үзэгдэл хүчтэй явагдсаар байна. Ийм туйлшрал нь улс төрийн уршигтай үр дагавар гэдгийг намууд бодолцохгүйгээр энэ байдлыг засах оролдлого хийхгүй бол ардчиллын нэр хүнд, үндэсний эрх ашигт хохирол учруулж мэдэх юм. Энэ бүх байдлыг манай улс төрийн намууд цөм нэг дороо эрэгцүүлэн бодож үнэлэлт, дүгнэлтээ өгч, үндэснийхээ эрх ашгийг дээдлэн ажиллах шаардлагатай байна. Ардчилсан өөрчлөлтийг зөвхөн хамтын хүчээр гүнзгийрүүлэн баталгаажуулж чадна гэдгийг Улсын Их Хуралд суудал бүхий МАХН, МҮАН, МСДН болон бусад улс төрийн нам, хүчнүүд ойлговол зохино. Монголын нийгэм хямралд нэрвэгдэхийн учир шалтгаан, ардчилсан өөрчлөлтөөс үүдээгүй гэдэг нь тодорхой. Гэвч хямралт байдлыг түргэн давж чадах эсэх нь улс орноо хөгжүүлэх цогц үзэл баримтлалтай болж чадах уу гэдгээс ихээхэн шалтгаална. Ийм үзэл баримтлалыг аь нэг нам дангаараа гаргаж чадахгүй. Ингэж хэлэхдээ намуудын оюуны хүчин чадлыг дутуу үнэллээ гэж бодвол буруу болно. Асуудлын учир нь зөвхөн оюуны хүчийг нэгтгэхэд бус тийм үзэл баримтлалыг хамтын ажиллагаа, улс төрийн тодорхой нөхцөл бүрдүүлсэн үед хэрэгжүүлж болдогт оршино. Иймд өнөөдрийн тулгамдсан олон асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь намуудаас, нэн ялангуяа МАХН-аас ихээхэн шалтгаалахыг анхаараасай гэж хүсэж байна. Улс орны байдал, ойрын үед төр, засгаас авбал зохих арга хэмжээний талаар товч ярихад ийм байна. Манай аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилд гадаад хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч буурахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Токиод болсон хандивлагч орнуудын ээлжит зөвлөлдөх уулзалтын явц, үр дүн түүний нэг жишээ юм. Гадаад түншүүдийн дотор ОХУ-ын эзлэгчийн гүйцэтгэх үүрэг урьдын адил чухал хэвээр байх болно. Ийм ч учраас манай улс Оросын байдал, тэнд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw