Монгол улсын парламент - боть 1

149 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ер нь их дээд сургуулиудын материаллаг хангамжийн асуудлыг сургалтын одоо ирээдүйн шаадлагад нийлүүлэн шийдвэрлэх, их дээд сургуулийн багш нарыг бэлтгэх, давтан сургах, гадаад орноос эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулах хэлбэрийг ашиглах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Улсын Их Хурлын гишүүд ээ, МҮАН, МСДН-ын удирдах байгууллагууд Улсын Их Хурал дахь намын төлөөллөөсөө татгалзах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж, хэвлэлийн мэдээ тараасныг Та бүгд мэдэж байгаа. Энэ бол парламентын намууд үйл ажиллагааны хямралын нэг илэрхийлэл даруй мөн. Аль ч улсын парламент олонхитой, цөөнхтэй байж, үзэл бодлоо уралдуулдаг нь парламент ёсны үндсэн шинж гэж хэлж болно. 1992 оны парламентын сонгуулиар Улсын Их Хуралд улс төрийн хүчнүүдийн олонхи цөөнхийн харьцаа хэт тэнцвэргүй болсон нь бодит үнэн билээ. Бид сонгуулийн хуулиа хийхдээ олонхи цөөнхийн асуудлыг намын бүлэг байгуулснаар шийдвэрлэгдэнэ гэж үзэж байлаа. Гэтэл өнөөдрийн Улсын Их Хуралд МАХН- ын бүлэг буюу зөвхөн олонхийн зохион байгуулалт хуулийн дагуу хийгдэж, Улсын Их Хуралд суудал бүхий, МҮАН, МСДН-уудын намын бүлэг байгуулах нөхцөл бүрдээгүй учраас цөөнхийн зохион байгуулалт зохицуулах механизмгүй үлджээ. Сонгуулийн дүнд буй болсон ийм онцгой нөхцөлд хэрхэн ажиллах зарчим сонгуулийн хуулинд тусгагдаагүй юм. Үүнд сонгогч олон түмэн тэр тусмаа сонгогдсон Улсын Их Хуралд суугаа гишүүдэд ямар ч буруу байхгүй. Энэ хэрэгт намууд бие биеэ буруутгах нь бүр ч учир утгагүй явдал. Яагаад вэ гэвэл, Улсын Их Хуралд суудал бүхий намуудын хамтын бүтээл байсан шүү дээ. Буй болсон онцгой нөхцөлд монголын парламентыг зөв төлөвшүүлэх арга зам зохицуулах механизмыг бүрдүүлэх талаар улс төрийн хүчнүүд юуны өмнө Улсын Их Хуралд суудал бүхий МАХН, МҮАН, МСДН, Улсын Их Хурлын гишүүн бүр санаа тавьж бодож боловсруулж зөвлөлдөж хүчээ нэгтгэн хамтран ажиллах ёстой байсан. Ингэж байж бид хамтын хүчин чармайлтаар ардчилсан төрийн бат бөх тогтвортой тогтолцоог бүрдүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд Улсын Их Хурлын эрхэм гишүүд бүгдээрээ болоод тус бүрдээ парламентад суудалтай намууд олонхи цөөнх аль аль нь өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ бүрэн хийж чадсан эсэхийг ард түмэн сонгогчид Та бүхнээс асууж таарна. МҮАН, МСДН Улсын Их Хурал дахь намын төлөөллөөсөө татгалзах нь Монголын үндэсний эрх ашигт нийцэхгүй. Тийм учраас парламентад суудалтай аль ч нам төлөөллөөсөө татгалзаж болохгүй гэж би үзэж байна. Би энэ үзэл бодлынхоо талаар парламентад суудалтай намуудын удирддагууд, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хуралд МҮАН, МСДН-аас сонгогдсон гишүүдтэй зөвлөлдөн намын удирдлагууд хоорондоо хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр Улсын Их Хурлын чуулганд дараах саналыг шийдвэрлүүлэхээр оруулж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw