МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 37 нэр холбогдсон гишүүд өөртөө зохих дүгнэлт хийсэн болохыг Ардын Их Хуралд толилуулах нь зүйтэй гэж Улсын Бага Хурал үзсэн юм аа. Түүнчлэн Улсын Бага Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнууд баталсан хуваарийн дагуу хүлээн авах байранд сууж, иргэдээс 1000 шахам эрэлт хүсэлт хүлээн авчээ. Иргэдийн шүүмжлэл, тэднээс Улсын Бага Хурал, Засгийн газарт хандаж тавьсан асуудлыг Улсын Бага Хурал бүрэлдэхүүнээрээ, байнгын хороодоороо тогтмол авч хэлэлцэн, Засгийн газар, яам, улсын хороо, тусгай газруудад тавьж хэлэлцүүлснээс гадна бодлогын шинжтэй зарчмын олон асуудлыг, чухал саналыг хууль тогтоомжид аль болохоор тусгаж байна аа. Гэхдээ иргэдээс тавьж байгаа санал шүүмжлэлийн дийлэнхи нь аймаг, хот, орон нутгийн түвшинд шийдвэрлэх боломжтой асуудал байдагт хаана хаанаа дүгнэлт хийх нь зүйтэй юм. Тухайлбал ажлын байр гаргах, хоршоолол, нөхөрлөл, жижиг үйлдвэрлэл байгуулах, банкны зээл авах, мал хувьчлах, түрээсийн гэрээ боловсронгуй болгох, сум, бригад, суурьт шуудан хүргэх, эмнэлэг, худалдаа, ахуй соёлын үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, орон сууц олгох зэрэг олон асуудлыг орон нутагт шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагууд нь үүрэг болгох замаар шилжүүлэхэд хүрч байлаа. Гэвч олон асуудал шийдвэрлэгдэхгүй цаасан дээр үлдсэн байна. Энэ бол төр, орон нутгийн байгууллага, албан тушаалтны хариуцлага, сахилгын нэгэн чухал асуудал байх ёстой. Өнөөдөр манай олон. аймаг, хот, сум, хороо, хорин орон нутгийн хотын удирдлагын арга барилд асуудлыг бие дааж өөрсдөө шийдвэрлэхийн оронд дээш доош нь дамжуулдаг, удирдлагын заавар хардаг хуучин сэтгэлгээ хэвээр байгааг анхаарах ёстой. Нөгөө талаар Засгийн газар, яам, улсын хороо, тусгай газрууд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авахгүй урсгалд нь орхиж байна. Энэ бүхний хор холбогдол эцсийн эцэст энгийн иргэн хүн дээр тусч байгаад бид хатуу анхаарах ёстой. Улсын Бага Хурал энэ бүхэнд дүгнэлт хийж өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газартай хамтран БНМАУ-ын хуулиудын биелэлт, түүнийг зохион байгуулж байгаа байдлыг Архангай, Дорнод, Увс, Баян-Өлгий, Дорноговь, Завхан аймаг, Сангийн яам, Хөдөлмөрийн Яам, Худалдаа үйлдвэрийн яам, Тээврийн ерөнхий газар дээр шалгаж дүгнэлээ. Шалгалтаас үзэхэд сүүлийн үед баталсан ихэнхи хууль, ялангуяа зах зээлийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн гол гол хууль амьдралд бодитой хэрэгжихгүй, саад бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд түүний гол шалтгаан нь шинэ хуулийг шинэ нөхцөлд хэрэгжүүлэх механизм бүрдэн тогтоогүй, төр, засгийн дээд байгууллага, орон нутгийн салбарын удирдлагын хоорондын уялдаа оновчтой холбоог бий болгож чадаагүйгээс болж байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Нөгөө талаас эдийн засгийн хямрал гүнзгийрч, сахилга, дэг журам сулран орон нутгийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхолд хөтлөгдөх хандлага газар авсан явдал хууль биелүүлэхэд муугаар нөлөөлсөн нь тодорхой байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw