Монгол улсын парламент - боть 1

104 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I баталж байж 1996 онд эрх зүйн шинэчлэлийг дуусгах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх бололцоотой болно. Улсын Их Хурал энэ чуулганы явцад хууль тогтоох бодлогоо тодруулан тодотгож, бүрэн эрхийнхээ хугацаанд хэлэлцэн батлах хуулиудын товыг гаргаж, хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр хууль тогтоох үйл ажиллагааны нэгдсэн бодлого улам тодорхой болох учиртай. Хаврын чуулганы төгсгөлд Улсын Их Хурал эрх олгосны дагуу байнгын хороодынхоо саналыг тусган, Улсын Их Хурлын даргын 24 тоот захирамжаар, энэ удаагийн чуулганаар хэлэлцэх хуулийн дарааллыг тогтоосныг та бүхэн мэдэж байгаа билээ. Эдгээр хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж батлах нь Монгол Улсын Үндсэн хуулийг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд нэгэн чухал үе шат болох юм. Төрийн байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох явдалд Улсын Их Хурал байнга анхаарч ирсэн, хойшид ч энэ бодлогоо хэвээр хадгалах болно. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэн батлах гэж байгаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны дүрэм, Төрийн албаны тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хуулиуд нь өмнө батлагдсан хуулиудынхаа үзэл санааг баяжуулан цогцолбор шинжтэй болж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд боловсронгуй болгож, төгөлдөржүүлэхэд чиглэсэн нэгэн чухал алхам болно гэж үзэж байна. Монгол Улсын эдийн засгийг зах зээлд эргэлт буцалтгүй шилжүүлэхэд, эрх зүйн зохицуулалтыг оновчтой тодорхойлох асуудал бидний үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл байх ёстой. Аливаа улс орны хувьд эдийн засгийн амьдралыг зохицуулах тулгуур хуулийн нэг бол Иргэний хууль. Энэ удаагийн чуулганаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Иргэний хуулийн гэрээ хэлцэлтэй холбогдох төслийг шинэчлэн өөрчлөхийг үндэс болгох чиглэлээр төслийг хэлэлцэх гэж байна. Зах зээлийн харилцааг зохицуулахад гол зүйлийн нэг нь аж ахуйн нэгж, иргэдийн хооронд байгуулсан гэрээ хэлцэл юм гэдгийг бид мэдэх билээ. Гэтэл өнөөг хүртэл энэ талын харилцааг зохицуулах эрх зүйн үндэс төлөвшиж бүрэлдээгүй байгаа нь эдийн засагт эрүүл зөв хэлхээ холбоо тогтнон бэхжих түүнд төрөөс нөлөөлөх бололцоог хязгаарлаж байгаа юм. Хууль зүйн аливаа зохицуулалтын эрх зүйн үндсийг цаг тухайд нь бүрдүүлж өгөөгүйгээс сөрөг үр дагавар үүсдгийн тодорхой жишээ энэ мөн. Үүнээс бид цаашдын үйл ажиллагаандаа сургамж авах ёстойг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Улс орны эдийн засгийн амьдралын эрх зүйн зохицуулалтын үндсийг боловсронгуй болгоход Газрын тухай хууль, Алтны тухай хуулиудыг батлан гаргах явдал чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw