МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 189 Хуулийн төслийг шүүн хэлэлцэж батлан мөрдөх ажлыг цаг алдахгүйгээр хэрэгжүүлэх нь 1995 оныг хяналт шалгалт, сахилга хариуцлагын жил болгох зорилготой ч нийцнэ гэж бодож байна. Хуулийн төслийг боловсруулахдаа дараах үзэл баримтлалыг үндэс болгосон. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төрийн байгууллагын тогтолцоог үндэслэн энэ хуулиар зохицуулах хяналт шалгалтыг засаглалын гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд авч үзэх, өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын хяналт шалгалт, шүүх прокурорын хяналт нь энэ хуулийн зохицуулах зүйлд хамаарахгүй юм. Эдгээр байгууллагуудын шугамаар хийх хяналт шалгалт тус тусын хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа. Хоёрдугаарт, бусад орны туршлага, өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзан төсөв, санхүү болон холбогдох албан тушаалтны үйл ажиллагааг хянан шалгах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий асуудлаар зохицуулах үүрэг бүхий төрийн хяналтын төв, орон нутгийн байгууллагуудыг байгуулж зохион байгуулалт, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тогтоох. Энэ байгууллага нь үйл ажиллагаагаа бие даан явуулдаг хамтын удирдлагын байгууллага байхаар тогтсон. Гуравдугаарт, Засгийн газар, түүний байгууллагуудын болон Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын шинэ зарчим, тогтолцоонд нийцүүлэн нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг дарга нарын хяналт шалгалтын талаарх бүрэн эрхийг тсгтоосон. Дөрөвдүгээрт, төрийн удирдлагын хяналт шалгалтын бүрэлдэхүүн хэсэг болох мэргэжлийн буюу захиргааны хяналтын байгууллагуудын тогтолцоо, захиргааны хяналтыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх захиргааны хяналтын улсын байцаагчдыг томилох журам, тэдний нийтлэг бүрэн эрх, бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг тогтоож өгөх. Тавдугаарт, төрийн удирдлагын хяналт шалгалтыг явуулах нийтлэг үндсэн журам, хууль тогтоомж, төрийн эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийн биелэлтийг тооцож дүгнэх, мэдээллийн болон хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог буй болгох. Зургадугаарт, аж ахуйн нэгж байгууллагын хяналт шалгалтын талаарх эрх үүргийг тодорхойлох Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар томилогдсон ажлын хэсэг дээр дээр дурдсан үндэслэл, үзэл баримтлалыг удирдлага болгон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хуулийн төслийн боловсруулалтыг хийсэн юм. Ажлын хэсгээс боловсруулсан төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж зохих засвар өөрчлөлт хийсний дараа мэргэжлийн хяналтын албадтай зөвлөлдөж гарсан саналуудыг тусган найруулсан болно. Мөн хуулийн үзэл баримтлалын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ч санал солилцож үндсэндээ тохиролцсон. Бид энэ хуулийн төслийг боловсруулахдаа бусад орны туршлага өөрийн орны шаардлага, онцлогийг харгалзсан гэдгээ дахин хэлье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw