МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 153 ашигтай нааштай дүн гарч байгаа мэт боловч эдийн засгийг идэвхжүүлэх зорилтын байр сууринаас авч үзвэл энэ нь төдийлөн сайн үзүүлэлт биш юм. Оны эхний хоёр сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого 8,9 тэрбум төгрөг, зарлага, санхүүжилт 11,9 тэрбум төгрөг, орлогоос давсан зарлага бараг 3 тэрбум төгрөг болсон нь энэ хугацаанд төлөвлөснөөс 2 тэрбум төгрөгөөр бага байгаа боловч хөрөнгө дутагдсанаас болж 3,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж чадсангүй. Улсын төвлөрсөн төсвийн алдагдал 1,5 тэрбум төгрөг боллоо. Төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөөг 22 аж ахуйн нэгж байгууллага 1,2 тэрбум төгрөгөөр тасалдуулсны 60 гаруй хувь нь Алтан тариа, Архи Пиво Ундаа, Дархан гурил тэжээл, Дархан нэхий, Уян, Угалз, Сор зэрэг хөнгөн хүнсний салбарын хувьцаат компаниуд, Төвийн эрчим хүчний систем, Шарын голын нүүрсний уурхайд оногдож байна. Монголбанкны гаргасан тайлангаар энэ оны 3 дугаар сарын 1-ний байдлаар банкны гадуур гүйлгээнд байгаа 8,5 тэрбум төгрөг болсон нь оны эхэнд байснаас 200 гаруй сая төгрөгөөр бага байна. Энэ нь эхний хоёр сард хугацаагүй хадгаламж 2,4 тэрбум төгрөг, иргэний хугацаат хадгаламж 1,2 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Арилжааны банкуудаас байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 39,4 тэрбум төгрөг байгаагийн 4,8 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн зээл байлаа. Зээлийн өрийн үлдэгдэл оны эхнээс 7,8 тэрбум төгрөгөөр, өмнөх сарынхаас 900 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь ихээхэн анхаарал татах үзүүлэлт юм. Ийнхүү нэг талаар арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээс хэтэрсэн зээл олгож байхад нөгөө талаас улс орны хэрэгцээтэй төсөл арга хэмжээнд санхүүгийн эх үүсвэр дутагдаж байдаг зохисгүй байдлыг арилгах зорилгоор Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын хүрээнд зохицуулах хянах ажлыг улам сайжруулах шаардлагатай болж байна. Сүүлийн саруудад үнийн өсөлт, инфляцийн түвшин буурч тогтворжих хандлага ажиглагдаж байна. 2 дугаар сард хэрэглээний үнийн судалгаанд хамрагдсан 120 гаруй нэрийн бараа үйлчилгээний 78 хувийнх нь үнэ тогтвортой байлаа. Даалимба, эрээн давуу зэрэг өргөн хэрэглээний зарим барааны үнэ буурах ханддагатай байна. Хот, зарим төв суурин газарт мах, сүү, төмс, хүнсний ногоо, элсэн чихэр зэрэг хүнсний барааны үнэ нэмэгдсэнээс шалтгаалан 2 дугаар сард улсын хэмжээгээр үнэ тариф дунджаар 6,9 хувь өслөө. Харин хөдөөд гурил будаа, цай зэрэг барааны үнэ сүүлийн сард хямдарч, хүнсний барааны дүнгээр үнийн түвшин 20-иод хувиар, нийт барааны дүнгээр авч үзвэл 4 орчим хувиар хямдарсан байна. Зах зээлд барааны хангамж үндсэндээ хэвийн байна. Улс орны эдийн засгийн амьдралд чухал ач холбогдолтой шатахуун, тосолгооны материал, өргөн хэрэглээний зарим барааны зохих нөөцтэй боллоо. Гэхдээ энэ нь төсвийн урсгал орлогод ихээхэн нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй. Он гарсаар төгрөгийн ханш буурах хандлага ажиглагдаж байна. Үүнийг манай импортын бүтцэд зарчмын ач холбогдолтой гэж хэлж болох өөрчлөлт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw