46 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I намуудын дэвшүүлсэн хүмүүсүүдийг сонгох асуудлыг Их Хурлаас шийдвэрлэнэ гэж итгэж найдаж байна. Мөн зарим гишүүд, зарим улс төрийн намуудаас өөрийн гишүүнийг татах, өөрийгөө чөлөөлөх хүсэлтүүд гаргасныг ч мөн зохион байгуулалтын асуудлын хүрээнд хэлэлцэж, хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ асуудлыг, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх үед тодорхой оруулъя. Эрхэм хүндэт депутатууд аа, Ардын Их Хурал энэ удаах хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаараа улс орны түүхийн нэн чухал үүд хаалгыг нээж өглөө. Улсын Бага Хурал, урьд баталж гаргасан болоод шинээр батлах хуулиудыг шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу нягтлан харах болно. Энэ хариуцлагатай үүргээ Улсын Бага Хурлын гишүүд гүнээ ухамсарлаж, та нөхдийн итгэн хүлээлгэсэн үүргийг биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа.5 УЛСЫН БАГА ХУРЛЫН V ЧУУЛГАН Чуулганы хуралдаан дээр Үндэсний аюулгүй бодлогын Зөвлөлийн тухай хуулийн төслийн талаар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1992.05.14 Эрхэм Улсын Бага Хурлын дарга, гишүүд ээ! Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн төслийг Улсын Бага Хуралд хэлэлцүүлэн батлуулахаар өргөн толилуулж байна. Улсын Бага Хурлын эрхэм гишүүд Та бүхэн урьдчилан тараасан төслийг судлан үзэж санал бодлоо бэлтгэсэн байх. Тийм учраас төслийн заалт бүрийн агуулгыг тайлбарлан таниулж нурших шаардлагагүй болов уу гэж бодож байна. Харин энэ төслийг боловсруулахдаа удирдлага, чиглэл болгосон үзэл баримтлалын талаар юуны өмнө тайлбарлаж, Та бүгдийн дэмжлэг авахыг хүсч байгаа юм. Сүүлийн олон арван жилийн турш дэлхий ертөнц үзэл суртлын ялгаварлын улмаас үл эвлэрэгч хоёр лагерь болон хуваагдаж явлаа. Дараа нь сөргөлдөөнт тэмцэлдэгч хоёр хүчирхэг эвсэл алхам бүртээ зүйл бүрээр өрсөлдөж ирлээ. Энэ хоёр том систем нь өрсөлдөөнөөс гадуур үлдсэн тийм улс орон дэлхий ертөнцөд цөөн байсан байх, Монгол Улс ч гэсэн тэр түгээмэл үзэл баримтлалыг бусдын адил ялгаагүй дагаж мөрдөж ирсэн тийм түүхтэй. Энэхүү хоёр систем нь энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг тунхаглаж ирсэн боловч өөр хоорондоо үзэл суртлын тэмцэл явуулж байлаа. Тийм нөхцөл байдалд бага буурай улс энэ бүхнээс гадуур үлдэх бодит боломж байгаагүй нь түүхэн үнэн юм. Харин тэр цагийн социалист системийн хамгийн нөлөө бүхий хоёр их гүрний дунд оршиж амьдрах тавилантай Монгол Улсын хувьд бүр ч гарцаагүй байж. Газар нутгийн байршлаа бодсон ч, он удаан жилийн уламжлалт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw