Монгол улсын парламент - боть 1

191 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хэлтэс, Улсын Ерөнхий болон бусад прокурорын газар, яам, тусгай газрууд, Засгийн газрын дэд бүтцэд ордог болон Засгийн газар түүний байгууллагаас байгуулдаг байгууллагууд аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын тамгын газар, улсын зэрэглэлтэй хотын захирагчийн ажлын алба, гадаад улс олон улсын байгууллагад суутаа Монгол Улсын болон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газар, төрийн өмчийн болон өмчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж төсөвт болон төсвийн санхүүжилт авдаг байгууллагуудын өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалттай болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын удирдах албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар төрийн удирдлагын хяналт шалгалтын байгууллагын харилцан ажиллагааг тус тусын бүрэн эрхийн хүрээнд төрийн хяналт шалгалтын нийтлэг зорилгод чиглүүлэн зохицуулж байх нь зүйтэй гэж үзсэн. Бидний бий болгохоор төсөөлж байгаа төрийн хяналтын байгууллага нь хуучин тогтолцооны үед байсан хяналт шалгалтын байгууллагаас зарчмын ялгаатайг зориуд тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс төрийн нэг нам ноёрхож байсан хуучин тогтолцооны үед намын хянан шалгах байгууллага нь нам олон нийтийн болон аж ахуйн байгууллагын удирдах боловсон хүчний нам, улсын сахилгын байдалд хяналт тавьж гэм буруутай ажилтанг ажлаас нь халах, намаас хөөх хүртэл арга хэмжээ авдаг байсан бол ардын хянан шалгах байгууллага нь намын удирдамж, Улсын хууль, Засгийн газрын шийдвэрийн болон улсын төлөвлөгөө, төлөвлөгөөт даалгаврын биелэлт, социалист өмчийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл тайлан тооцоо, албан тушаалтны сахилгын хариуцлагын байдлыг улс, хоршоолол, олон нийтийн байгууллагад шалгаж гэм буруутай албан тушаалтныг сануулах, донгодохоос аваад ажлаас нь зайлуулах хүртэл шийтгэл, мөнгөн төлөөс оногдуулдаг төрийн хяналт шалгалтыг олон нийтийн хяналттай хослуулсан дээд шатны байгууллагыг нь БНМАУ-н Ардын Их Хурлаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх байгууллага нь тухай Ардын Депутатын Хурлаас байгуулдаг анхан шатны байгууллагыг нь хөдөлмөрчдийн хурлаас сонгодог, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоосон ийм байгууллага байсныг та бүхэн санаж байгаа. Төрийн хяналтын хороо нь нэгдүгээрт, үйл ажиллагаагаа намын удирдамж, шийдвэрт чиглүүлэх биш Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны зарчмын үндсэн дээр явуулах. Хоёрдугаарт, төр олон нийтийн хяналтын биш төрийн байгууллага байх бөгөөд үйл ажиллагаагаа бие дааж явуулна. Хорооны гишүүдийг зөвхөн энэ хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх буюу огцруулах юм. Гуравдугаарт, төсвийн болон гадаад зээл тусламж хандивын хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, төрийн захиргааны удирдах албан тушаалтан, төрийн албаны сахилга, албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгаж энэ хуульд заасан зохицуулалтад зохицуулалт хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw