142 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Эдийн засагт ялангуяа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд үлэмж бэрхшээл учруулж байгаа өөр нэг асуудал бол өр авлагын сүлжээ үүссэн явдал юм. Аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд үүссэн өр авлага их хэмжээтэй байгааг аж ахуйн нэгжийн хөрөнгийн чадварыг дээшлүүлэх улмаар төсвийн байдлыг сайжруулахад нөлөөлж байгааг онцгой анхаарч Засгийн газар Монголбанк хамтран үүнээс гарах арга замыг олж шийдвэрлэх хэрэгтэй. Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо ч энэ чиглэлээр хяналтынхаа үүргийг өндөржүүлэх шаардлагатай байна. Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн 1994 оны үндсэн чиглэлд төрөөс мөнгөний бодлогын талаар 1994 онд баримтлах чиглэлийг хэрэгжүүлж эхэлсний нэгэн бүтэн улирал дуусаад байгаа хэдий ч энэ хооронд хийж бүтээсэн зүйлсээ эргэж харахад чамлалттай байна. Эдгээр баримт бичгүүдийг батлахад тогтсоны дагуу Улсын Их Хурлын хаврын чуулганы төгсгөлд тэдгээрийн хэрэгжилтийн явц үр дүнгийн талаар авч хэлэлцэх болно. Энд байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд одооноос бэлтгэж эхлэх нь зүйтэй байна. Сэтгэл зовоож байгаа нийгмийн өөр нэг асуудлыг хөндье гэж бодлоо. Энэ бол тэнэмэл хүүхэд олширсон явдал юм аа. Хүүхдүүд сургуулиас завсардах төдийгүй гэрээсээ завсардах үзэгдэл бий боллоо. Тэнэмэл хүүхэд элдэв өвчин авч архи тамхи хэрэглэх, хулгай хийх болон бусад элдэв хорт зуршилд автагдаж байна. Нэг тэнэмэл хүүхэд сурлага, сахилгаараа тааруухан хэд хэдэн хүүхдийг элсүүлэн авч гэрээс нь дайжуулах замаар уг үзэгдэл улам бүр өргөжих хандлагатай байна. Үүний хор уршиг хэн бүхэнд ойлгомжтой биз ээ. Тийм учраас нийслэл болон төмөр замын дагуух бусад аймаг, хотын удирдлага уг асуудлыг судлан үзэж таслан зогсоох арга хэмжээг бусад байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо ч дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Эрхэм гишүүд ээ! Ардчилал шинэчлэлийн үйлсийг бататгах улс орон зах зээлийн харилцаанд шилжих үеийн бэрхшээлийг даван туулах, улмаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах, гадаад таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн манай гадаад харилцааны үйл ажиллагаанд ахиц гарч байгааг тэмдэглэж байна. Уламжлалт харилцаатай хөрш хоёр гүрэн Оросын холбооны улс, БНХАУ хийгээд Монголыг дэмжигч орнууд дэлхийн бусад улс гүрэнтэй хоёр талын болон олон талын харилцаа хамтын ажиллагаа янз бүрийн төвшинд үр ашигтай хөгжин бэхжиж байна. Үүний нэгэн жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ, Тайландын Вант улс, БНАЛАУ, БНСВУ-д саяхан хийсэн албан ёсны найрсаг айлчлал бөгөөд энэ үеэр дээд хэмжээнд хийсэн яриа хэлэлцээ гарын үсэг зурсан баримт бичгүүд нь манай улсад эдгээр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw