МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 163 байгууллага ажилтанд ийм шаардлага тавих хуулийн төдийгүй ёс зүйн эрхтэй болно гэж бид үзсэн юм. Манайд төсөв мөнгөний бодлогыг тодорхойлох зарцуулах эрхийг Улсын Их Хурал, түүнээс томилогдсон Засгийн газар шийдэж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Энэ эрхийг төр, засгийн бүх эрхийг барьж байгаа улс төрийн хүчин түүний бодлого тодорхойлогчидтой хэн ч хуваалцахгүй. Харин Монгол түмний хүч хөлсөөр бүрэлдэж буй мөнгө төсвийг зарж үрэх, эсвэл арвижуулах эрх нь өнөөгийн эрх баригчдад байдаг юм гэхэд түүнд хяналт тавих эрх нь сөрөг хүчинд байх ёстой. Энэ бол эрх булаацалдаж байгаа хэлбэр биш, парламентат ёсыг эрхэмлэдэг улс бүхэнд хэвшсэн зүйл. Ер нь аль ч байгууллагад мөнгөө зарах бас түүндээ хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үздэг шүү дээ. Мөн төр, засгийн эрх баригчдын ёс зүйн асуудал ч дээрхтэй утга нэг. Тодорхой эрх эдэлж, бодлого явуулж байгаа хүн эрхээ хэтрүүлэх, алдаж болох магадлал нь ийм эрх мэдэлгүй хүнээс илүү их байдаг. Үүнийг “ажил хийж байгаа хүн алддаг” гэж манайхан ярьж ойлгодог. Алдсан ч алдаагаа өөрөө засдаг хүн байхад, алдааг нь сануулж засуулах шаардлагатай, алдчихаад “би алдаа хийгээгүй” гэж гүрийдэг хүн бас байдаг. Ялангуяа, сүүлчийн тохиолдол манай төр, засгийн удирдах хүмүүсийн дотор ийм үзэгдэл олонтоо гардгийг харуулж байна. Ер нь төрийн өндөр алба хашигчдын ёс зүйн хэм хэмжээг хэрхэн сахиж, эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлж байгаад нь хяналт тавих ачааг тийм эрх эдэлдэггүй хэсэг нь хуулиар үүрдэг нь бас л тогтсон зүйл. Их Хурлын өнгөрөгч чуулганы явцаас харахад улсын төсөв, мөнгө зээлийн бодлоготой холбоотой асуудал үдийн хагаст хэлэлцэгдээд шийдвэрлэгдэж байсан. Энэ нь дээрхи амин чухал асуудалд ямар нэг хяналт битгий хэл уг асуудлаар сөрөг хүчний зүгээс хэлж сануулж буй зүйл гишүүдийн олонхийн чихний гадуур өнгөрдөг болсон, зөвхөн Жасрай дарга Монгол Улсын мөнгөний авдрыг үнэмлэхүй эзэн түүний доторхийг ганцаар захиран зарцуулагч болсны илэрхийлэл юм. Уг нь Монголоос бусад оронд парламентын хийдэг үндсэн ажлын нэг нь төсөв батлах, түүний зарцуулалтанд хяналт тавих асуудал байдаг. Хэрэв төсөв баталж чадахгүй бол парламент нь тардаг эсвэл Засгийн газар нь огцордог. Тиймээс ч энэ асуудлыг хуулиар зохицуулж, нэлээд олон оронд хоёр сарын дотор төсвөө хэлэлцээд баталж чадаагүй бол парламент нь шууд тардаг механизм бий болжээ. Хамгийн гол нь парламент тарах тухай асуудалд бус харин төсөв мөнгөний асуудалд ингэж өндөр ач холбогдол өгдгийг энэ жишээгээр хэлэх гэсэн юм. Бид мөн “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тодруулж хуульчлахыг санал болгосон. Энэ нь Улсын Их Хурлыг тараах гэсэн санаа өвөрлөсөндөө биш, тодорхой зохицуулалт шаардсан Үндсэн хуулийн заалт бүрийг дэлгэрүүлэн хуульчлах үүргийг өнөөдрийн Улсын Их Хурал хүлээсний хувьд ч, ер нь шаардлагатай тохиолдолд Монголын төр хуулийн дагуу дахин зохион байгуулагдаж чаддаг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw