Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 133 шийдлийг олж байдаг. Ийм учраас гарсан шийдвэр хэний ч сонирхлыг орхигдуулаагүй хэрнээ хэний ч сонирхлыг бүрэн хангаагүй байдаг онцлогтой. Энэ нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг бараг л бүгдээрээ шүүмжлэх шалтгаан болдог билээ. Тэгэхдээ үүнийг Улсын Их Хурлын дутагдлыг хаацайлах үүднээс хэлж байгаа юм биш ээ. Харин бид сонгогчидтойгоо ойр дотно холбоотой байж өөрсдийн ажил үйлсийг сурталчлан зөв ойлгуулах талаар дутуу ажиллаж байгааг хэлж байгаа хэрэг ээ. Манай оронд эрх зүйн тогтолцоог бүхэлд шинэчлэх ажил хийгдэж байна. Тийм учраас бидний хэлэлцэж байгаа нэг хууль гэхэд гол гол хуулиудаа аль хэдийнээ гаргачхаад олон арван жил мөрдөж байгаа орнуудын парламентын хэлэлцдэг хэд хэдэн хуультай тэнцэхээр хэмжээтэй байгаа юм. Улсын Их Хурал хуулиас гадна олон арван тогтоол гаргаж байна. Эдгээр нь мөн л урьдчилсан судалгаа, боловсруулалт шаарддаг, хэлэлцэх гэж цаг зарцуулдаг зүйл шүү дээ. Улсын Их Хурлын гишүүд хуралдахаас гадна хуулийн төсөлтэйгээ урьдчилан танилцаж холбогдох асуудлыг судлах, байнгын хороон дээрээ ажиллах, хөдөлмөрчдийг хүлээн авч уулзах, өөрт нь ирсэн захидал, өргөдлийн дагуу шалгаж танилцах төрийн арга хэмжээнд оролцох, гадаадын хүмүүсийг хүлээн авч парламент хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг олон ажилтай байдаг. Сонгогчдын шүүмжлэлийг анхааралтай сонсож, ажилдаа тусгаж хэрэгжүүлэхийн зэрэгцээ өөрсдийн ажил үйлсийг танилцуулж, ойлгуулж байх нь зүйтэй юм. Улсын Их Хурал өөрийн болон Тамгын газрынхаа бүтцийг боловсронгуй болгох талаар цаашид бас анхаарах ёстой. Бүтцийг аль болохоор чиг үүрэгтэйгээ тохирсон бөгөөд цомхон байлгах хэрэгтэй. Үүний тулд ажилтнуудын ажил үүргийн хуваарийг нарийвчлан тогтоож давхардал хийдэлгүй ажилтны ачаалал аль болохоор оновчтой, түүний цалин хангамж нь дагадаг байхаар бодож зохицуулах болно. Энэ ажлыг хийхдээ зөвхөн орон тоог хасаад байх биш бас мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах системийг бий болгож техник хангамжийг нь сайжруулах талаар шийдвэрлэх нь зүйтэй юм. Гишүүдийг мэдээллээр хангах, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа тооцоо хийж, зөвлөлгөө өгөх ажлыг оновчтой зохион байгуулах хэрэгтэй байна. Улсын Их Хурлын судалгааны албыг шуурхай зохион байгуулж ажилд оруулах хэрэгтэй. Тамгын газраас зөвлөх, мэргэжилтнүүд, намын бүлгийн ажилтнууд гээд олон хүн ажиллаж байна. Тэдгээрийн эрхлэх ажлын хүрээг нарийн тогтоон зааглаж үр дүнтэй ажиллуулах хэрэгтэй байна. Хэд хэдэн аймагт хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, амьдрал байдлыг судлан цаашдын хууль тогтоох үйл ажиллагаандаа тусгах зорилготой хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Сонгогч олон түмэнтэйгээ уулзаж парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох бодлого, баталсан хуулиудын агуулга, хэрэгжүүлэх арга замын талаар ярилцаж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw