Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 175 элч төлөөлөгчидтэйгээ уулзаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж ажил амьдралаа танилцуулахын хамт, төрийн эрх барих дээд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар үнэтэй санал зөвлөмж өгнө гэж итгэж байна. Эрхэм гишүүд сонгогчидтойгоо уулзахдаа энэ чуулганаар 1-р хэлэлцүүлгийг хийсэн хуулиуд, түүний дотор Төрийн албаны болон Газрын хуулиудад илүү анхаарч олон түмний санаа бодлыг сонсоосой хэмээн үзэж байна. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал бэлэн болгох талаар Байнгын хороод, Засгийн газар, Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авбал зохино. Улсын Их Хурал энэ чуулганаар Засгийн газрын илтгэлийг хэлэлцэх байснаа хойшлууллаа. Энэ хэлэлцүүлэгт Засгийн газрын бүх гишүүд сайтар бэлтгэх шаардлагатай. Байнгын хороо ч эрхэлсэн ажлын чиглэлээрээ хяналт шалгалтаа үргэлжлүүлж, бодит үнэний талаар үнэн зөв тодорхой мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ажил амьдралаа зөв зохицуулж, өвөлжилтийн бэлтгэлийг одооноос сайтар хангаж, ажлын удирдлага зохицуулалтыг Засгийн газар оновчтой авч хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэж байна. Эрхэм гишүүд ээ! Та бүхэнд болон та нарынхаа нэрийн өмнөөс Монголын ард түмэнд манай үндэсний их Ардын Хувьсгалын 73 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж сайхан наадахыг хүсэн ерөөж байна. Энэ их баяртай хамт манай улсын олон сум түүхт ойг тэмдэглэж байгаа. Ойн баяраа хийж байгаа сумдын иргэд, та бидний сонгогчдод давхар баяр хүргэж сайн сайхны дээдийг хүсэн ерөөе! Эрхэм гишүүд та бүхэнд чуулганы завсарлагаанаар үр бүтээлтэй ажиллаж, сайхан амрахыг хүсэн ерөөе. Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганы ажиллагаа хаасныг мэдэгдье. Баярлалаа.27

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw