Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 19 8. Хөдөөгийн яам 9. Түлш, эрчим хүчний яам 10. Холбооны яам 11. Худалдаа, аж үйлдвэрийн яам 12. Байгалийн яам 13. Эдийн засгийн хөгжлийн хороо 14. Технологийн хөгжлийн хороо 15. Өмчийн хороо гэсэн яам, хороодтой байх болно. Засгийн газрын дэргэд, түүний бүтцэд багтах дор дурдсан төрийн захиргааны бусад төв байгууллага ажиллуулах саналтай байна. Тухайлбал, 1. Статистикийн газар 2. Гаалийн газар 3. Улсын аюулгүй байдлыг хангах газар 4. Тээвэр зохицуулах газар 5. Хянан байцаах газар 6. Архивьн хэргийг эрхлэх газар 7. Монгол радио, телевизийн агентлаг 8. МОНЦАМЭ агентлаг 9. Улсын банк Засгийн газрын шууд удирдлага дор ажиллах болно. Одоо хүртэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 20 яам, улсын хороотой байна. Түүний дэргэд 5 тусгай газрууд ажиллаж байна. Үүнтэй харьцуулах юм бол шинэ бүтцээр Засгийн газар 15 яам, хороотой болж, яам, хороодын тоо таваар цөөрч, харин харьяа газар дөрвөөр нэмэгдэж байна. Зах зээлийн эдийн засагт шилжихтэй холбогдож аж ахуйн яамны үүрэг ихээхэн багасч байна. Үүнээс үндэслэн Барилгын яам, Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам, Хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн яамыг татан буулгах нь зүйтэй гэж үзлээ. Эдгээрийн харьяанд байсан үйлдвэр, аж ахуйн газрууд нь нэгтгэл, пүүс, хоршоолол болох буюу бусад хэлбэрээр биеэ дааж ажиллах болно. Харин түлш, эрчим хүчний үйлдвэрүүд улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болон цаашид улсын өмчид хэвээр байх шаардлагатай учраас түүний хариуцсан салбарын яам байж болох юм гэж үзлээ. Монгол орны хөгжлийн ирээдүй нь хөдөөгийн амьдралын үндэсний онцлогийг харгалзан соёл иргэншлийн чиг шугамтай нягт уялдаатай тул хөдөөгийн асуудлаар бүхэлд нь нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх мал аж ахуй, газар тариалангийн салбарын технологийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Хөдөөгийн яамыг байгуулж ажиллуулах саналтай байна. Манай нийгмийн амьдралд их барилгын салбар нэн чухал байр суурь эзэлдэг бөгөөд нийгэм, экологи, эдийн засгийн алс хэтийн үр дагавартай байдлыг харгалзахын хамт одоогийн нөхцөлд энэ салбарт нийгэм, эдийн засгийн өвөрмөц асуудал тулгарч байгааг үндэс болгож Засгийн газрын аппаратын бүрэлдэхүүнд төр, засгийн нэгдсэн бодлогын хүрээнд шийдвэрлэх асуудал хариуцсан нэгж ажиллуулах юм. Дотоодын зах зээлд эрэлт нийлүүлэлтийн оновчтой тэнцвэр тогтооход байнга хяналт тавьж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw