Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 179 газрын илтгэл, өмч хувьчлалын ажлын явц, өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай сонсгол, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1995 оны үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар 1995 онд баримтлах чиглэл зэрэг хэд хэдэн чухал асууддыг хэлэлцэж шийдвэр гаргана. Засгийн газар болон бусад газарт хуульд заасан эрхийн дагуу асуулга тавих, мэдээлэл сонсох ажиллагаа үргэлжлэн явагдана. Энэ бүгдэд бүгдээрээ сайтар бэлтгэлтэй оролцох шаардлагатай. Улсын Их Хурал мөн удахгүй улс орны нийгэм эдийн засгийн байдалтай холбогдсон асуудлаар Засгийн газрыг сонсож ярилцах учраас улс орны нийгэм эдийн засгийн өргөн хүрээтэй асуудлаар энэ удаа ярих шаарддагагүй гэж үзлээ. Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын гадаад харилцаа амжилттай хөгжиж байна. Хоёр талын хийгээд олон талын арга хэмжээнд тогтмол оролцон байр сууриа илэрхийлж монгол орны гадаад харилцаанд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. Улсын Их Хурлын төлөөлөгчид бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Монгол Улс, БНХАУ-н хооронд байгуулсан найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээг хоёр улсын парламент соёрхон баталлаа. Энэ нь өнө удаан жилийн турш хаяа нийлүүлэн оршсон туурга тусгаар манай хоёр орны харилцааг түүхийн шинэ нөхцөлд хөгжүүлэхэд шинэ алхам боллоо гэж үзэж байна. Улсын Их Хурлын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон нь хөрш хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой боллоо. Мөн түүнчлэн, Улсын Их Хурлын төлөөлөгчид Дани Улсын парламентын урилгаар ажлын айлчлал хийж яриа хэлэлцээр хийсэн нь парламентын хийгээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэж итгэж байна. Улсын Их Хурлын төлөөлөгчид олон улсын парламентын холбооны 91, 92 дугаар Бага хурал, шинжлэх ухаан технологийн асуудлаар олон улсын парламентын холбооноос зохион байгуулсан олон улсын Бага хуралд оролцож үг хэлсэн билээ. Эдгээр нь манай улс хийгээд парламентын гадаад харилцааг өргөжүүлэн бэхжүүлсэн олон улсын хэмжээнд улс орныхоо байр суурийг илэрхийлсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ байлаа. Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Оросын Холбооны Улс, ХБНГУ, БНПУ-д найрсаг айлчлал хийлээ. Улсын Их Хурлын урилгаар Индонез, Тайландын вант улс, Турк, Казахстаны парламентын дэд дарга тэргүүлсэн эдгээр орны парламентын төлөөлөгчид манай оронд зочиллоо. Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцаа өргөжин тэлж байна. Энэ өдрүүдэд БНСУ-н парламентын Тамгын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчлал хийж байна. Дээрх айлчлалуудын үеэр парламентууд харилцан мэдээлэл солилцож улс хоорондын харилцааны асуудлыг хөндөн ярилцаж хамтын ажиллагааг хөгжүүлэх үр өгөөжийг нь

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw