Монгол улсын парламент - боть 1

34 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Нэгдүгээрт, Энэ хугацаанд Улсын Бага Хурлаас БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт, зохион байгуулалтын шинжтэй нэлээд арга хэмжээ авч ирсний зэрэгцээ улс орныхоо эдийн засаг, нийгмийн, нийгэм, төрийн байгууллагын бүхий л салбарт хамтран ажиллах чиглэл барьж ажилласан болно оо. Тухайлбал, Засгийн газраа Улсын Бага Хурлаас шинэчлэн байгуулж, мөрийн хөтөлбөрийг нь хэлэлцэн сайшааж, улсын эдийн засаг, нийгмийг 1991 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 1991 оны улсын төсвийн төлөвлөгөөг баталсан. Гадаад орнуудтай харилцан бараа нийлүүлэх, зээл туслалцааны талаар бүрэн тохиролцоогүй, импортоор авах үйлдвэрлэл, техникийн зориулалттай болон өргөн хэрэглээний бараа нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлээгүй, гадаад худалдааны төлбөр тогтолцоонд дэлхийн зах зээлийн үнэ, чөлөөт валютыг хэрэглэх болсноор импортын барааны үнийн дотор шатахуун, машин тоног төхөөрөмжийн гадаад худалдааны энэ их юмыг үнэ ихээхэн нэмэгдсэн, мөн улсын өмчийг задлах, зах зээлд шилжих асуудал бүрэн шийдвэрлээгүй нөхцөл байдалд төслийг боловсруулснаар 1991 оны үндсэн чиглэл, төсвийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлахад ихээхэн хүндрэл учирч байсан төдийгүй баталснаас хойшхи явцад зарим асуудлыг дахин хянаж үзэхэд хүрч байсан юм аа. Улсын Бага Хурлаас улсын санхүү, зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх явдал сул байлаа. Энэ талаар Засгийн газрын тайлан хэлэлцэхэд та бүхэн тодорхой ярьж, зохих дүгнэлт өгсөн тул төсвийн алдагдал нэмэгдэж, мөнгө, санхүү, зээлийн бодлогод гарсан алдаанаас бид зохих ёсоор дүгнэлт хийж байгаагаа хэлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, Улсын Бага Хурал БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар хүлээсэн зохион байгуулах чиг үүргийнхээ дагуу баталсан хуулиудаа иргэдэд тайлбарлан таниулах талаар багагүй ажиллалаа. Тухайлбал гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хүчтэй болгох тухай Ардын Их Хурлын 1991 оны 33 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэхийн тулд уг ажлыг зохицуулах үүргийг Улсын Бага Хурал Хууль зүйн байнгын хороонд хариуцуулж, хууль хамгаалуулах байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж, тэдгээрийг бэхжүүлэх, шуурхай удирдлагыг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авлаа. Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтнаас албан үүргээ хэрэгжүүлэх баталгааны тухай хуулийг гаргаж, БНМАУ-ын Эрүү, Иргэний хуулийн өмчтэй холбогдолтой бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж, БНМАУ-ын шүүхийн байгууламжийн тухай хууль болон хууль сахиулах байгууллагын тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Бага Хурлын анхны хэлэлцүүлэгт оруулж, Эрүүгийн болон захиргааны хариуцлагын хуулийн чиг баримтлалыг сайшаасан юм аа. Хууль зүйн болон бусад байнгын хороо төв, орон нутагт хууль ёсыг хэрэгжүүлж буйг судлан дүгнэж, хяналт шалгалт, заалт чиглэл өгч ажиллаж байна. Мөн энэ асуудлаар Ардын Их Хурлын удирдлагад санал тавьж, депутатуудын хэсэг байгуулж ажиллалаа. Ардын хувьсгалын 70 жилийн ойг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw