Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 27 Монгол Улсын Их цаазын төслийг ард нийтээр хэлэлцүүлж гарсан санал дүтнэлтийг харгалзан комиссоос шинэчлэн боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хянан үзэж хэлэлцээд Ардын Их Хуралд оруулахыг Улсын Бага Хурлаас хүсч байна. Эцэст нь Үндсэн хуулийн төсөл боловсруулахад оролцсон бүх хүнд талархал илэрхийлж байна. Их баярлалаа!4 “БНМАУ-ын Бага Хурлын үйл ажиллагааны тайлан, хууль тогтоох ажлыг сайжруулах зорилт”-ын тухай АИХ-ын чуулганы хуралдаан дээр УБХ-ын дарга Р.Гончигдоржийн тавьсан илтгэл 1992. 01. 24 Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ардын Их Хурлын эрхэм дарга, орлогчид, эрхэм депутатууд, эрхэмсэг ноёд, хатагтай, эрхэм зочид оо. БНМАУ-ын Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаас 1990 оны 9 дүгээр сарын 9-нд байнгын ажиллагаатай хууль тогтоох анхны дээд байгууллага Улсын Бага Хурлыг сонгож байгуулснаас хойш нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ бол хэдийгээр түүхийн хувьд асар богино хугацаа боловч улс орныхоо амьдралыг бүхэлд нь өөрчлөх, шинэчлэх үйл явцын цар хүрээгээрээ өргөн, нийгэм, улс төрийн агуулгаараа баялаг энэ бүхнээрээ манай түүхэн дэх нэн сонирхолтой агаад эргэлтийн шинжтэй өвөрмөц зурвас үе юм. Өнгөрсөн ахархан хугацаанд ээдрээтэй олон шинэ асуудал, бэрхшээлтэй тулгарч байсан боловч та бид эрх зүйт төр, түүнийг гол замаа болгосон улс төрийн тогтолцоог бүрдүүлэх үйл хэрэгт анхны томоохон алхам хийлээ. Улсын Бага Хурлаас бүтэн жил хүчин зүтгэсэн бөгөөд ард түмэн түүний Их Хурлын чармайлтын нэгэн үр дүн болсон Монгол Улсын шинэ Үндсэн Хууль нь манай орон нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд эргэлт буцалтгүй орж буйн гол нотолгоо болж байна. Манай оронд урьд өмнө хараахан байгаагүй парламентат ёсны шавыг хамтран тавих ажлыг бид шууд эхэлсэн гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Энэ хугацаанд Улсын Бага Хурал шинэ хуучны зааг дээр гарч ирдэг эерэг сөрөг олон хүчин зүйлийн нөлөөн дор ард түмнийхээ нийтлэг санаа зориг, нийгмийн хөгжлийн ирээдүйн хандлагыг зөвөөр тусган илэрхийлж улс төрийн өндөр чадавхитай байж төрийн хууль тогтоох эрхэм дээд үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж гишүүн бүр хүчин зүтгэж ирлээ. Үүний үр дүнд Улсын Бага Хурал өнөөдөр Ардын Их Хуралдаа толилуулан хэлэлцэхүйц хийсэн ажилтай орж ирлээ гэж хэлж болно. Өнгөрсөн нэг жилд Улсын Бага Хурлаас гүйцэтгэсэн ажлын тайлангта бүхэндээ илтгэхийг Улсын Бага Хурал надад даалгасан юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw