Монгол улсын парламент - боть 1

160 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Үүнтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Энэ талаар Засгийн газар санаачлага гаргах болно. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хууль тогтоомж, албан үүргээ тасалдуулсан буюу албан үүргээ биелүүлээгүй, хариуцлага алдсан, аж ахуйн гэрээний үүргээ тасалдуулсан буюу төлбөр тооцоог хугацаанд нь хийгээгүй байгууллага иргэн хэн боловч эдийн засгийн хатуу хариуцлага хүлээж байдаг журмыг манайд хэвшил болгох нь чухал байна. Хууль хяналтын байгууллагууд ч энэ талаар анхаарч үйл ажиллагаагаа өөрчлөх хэрэгтэй байна. Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт нууцын хадгалалт, хамгаалалт шаардлага хангахгүй байгааг Улсын Их Хурлаас анхааруулж, тус байгууллагын ажилд оршиж байгаа дутагдлыг арилгах талаар шаардлагатай арга хэмжээ авч хаврын чуулганд танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Хилийн цэргийг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын бүтцээс гаргасантай холбогдуулан аюулаас хамгаалах байгууллагыг тагнуул, сөрөг тагнуулын үндсэн үүрэгтэй мэргэжлийн байгууллага, тагнуулын төв газар болгон өөрчлөн зохион байгууллаа. Ийм өөрчлөлт хийснээс хойш өнгөрсөн хугацаанд тус байгууллагын дотоод бүтцийг үндсэн чиг үүрэгт нь нийцүүлэх, үйл ажиллагааны нь чиглэл зорилтыг шинэчлэн тодорхойлох, арга хэлбэрийг боловсронгуй болгоход чиглэсэн нэлээд ажил эхлээд байна. Энэ ажлын хүрээнд байгууллагын хэмжээнд нууцын хадгалалт хамгаалалт болон дотоод хяналт, шалгалтыг сайжруулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, арга хэмжээ авч байна. Мөн тагнуулын байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох гүйцэтгэх ажлын тухай тэрчлэн төрийн хамгаалалтын болон улсын нууцын тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын намрын чуулган өндөрлөснөөс хойшхи хугацаанд хаврын чуулганд хэлэлцүүлэх хуулийн талаар Засгийн газар нэлээд хүчин чармайлт гарган ажиллалаа. Товчоор хэлбэл, эрх зүйн шинэчлэл хийх, орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлж зүгшрүүлэх талаар Улсын Их Хурлаас хариуцуулсан үүргээ биелүүлэхийн төлөө Засгийн газар чармайн ажиллаж байна. Өнөөдөр Та бүхэнд улс орны эдийн засгийн байдал болон эдийн засгийг тогтворжуулах, нийгмийн дэг журам хангах, сахилга бэхжүүлэх талаар Засгийн газраас авч байгаа зарим арга хэмжээ ойрын зорилтын талаар товч мэдээллээ. Улс орны амьдралд чухал салаа мөчир болох боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг нийгмийн дэд бүтцийн хүрээний асуудал, хүн амын эмзэг хэсгийг ядуурлаас хамгаалах зорилт, түүнчлэн эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн хүрээн дэх гадаад хамтын ажиллагааны талаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд жич танилцуулж чиглэл авч ажиллах бодолтой байна. Анхаарал тавьсанд баярлалаа. 25

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw