196 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-I үйлдвэрийн уламжлалт салбарууд болох хөнгөн, хунс, барилгын үйлдвэрлэлийг сэргээхэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээг нэн даруйхан авмаар байна. Мөн бүтцийн өөрчлөлт хийх, ялангуяа төрийн байгууллагуудын бүтцийг оновчтой болгож, орон тоог цөөлөх, төсөв зардлыг хэмнэх ажлыг үргэлжлүүлэн далайцтай хийх нь зүйтэй юм. Бүтцийн өөрчлөлт хийх талаархи асуудлыг боловсруулж буй Засгийн газрын комисс ажлаа шуурхайлах шаардлагатай байгааг дашрамд тэмдэглэе. Бүтцийн өөрчлөлтийг олон талаас нь нухацтай боловсруулсны үндсэн дээр ажлын байр бэлтгэх бололцоог харгалзан цаг үеийг нь зөв олж хийх учиртайг бид ухамсарлаж байна. Үүний зэрэгцээ эл ажлыг сайтар судалсны үндсэн дээр төрийн дээд байгууллагаас тууштай эрхлэн хийхгүйгээр байгууллагуудад өөрсдөд нь даатгаад зөнд нь орхивол ажил бүтэхгүй гэдгийг ч бас ойлгож байна. Эдийн засаг дахь зах зээлийн харилцааг зохицуулах гол хуулиудыг батлах, улмаар боловсронгуй болгохын зэрэгцээ тэдгээрийн хэрэгжилтийг цаг алдалгүй зохион байгуулах, саад тотгор учруулж буй зарим зөрчлийг арилгах талаар шуурхай хөдлөх хэрэгтэй байна. Аж ахуйн томоохон нэгжүүдийн хооронд үүссэн өрийг барагдуулах, нягтлан бодох бүртгэл, статистик мэдээллийг сайжруулах, төлбөр тооцооны оновчтой арга хэрэгслийг нэвтрүүлэх замаар татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх, чухам үүндээ үндэслэж татварын хэмжээг багасгах нөхцөл бүрдүүлэх зэрэг олон асуудал бүрэн гүйцэн шийдвэрлэгдээгүйгээс үйлдвэрийн газруудын хэвийн ажиллагаа доголдох, аж ахуйн зарим нэгж татварын дарамтанд цуцарч байхад, зарим нь сул чөлөөтэй байж эдийн засгийн хүрээнд шимэгч бүрдлүүд бий болгох, улмаар төсвийн орлогын эх үүсвэр хомсдож эдийн засагт хүндрэл учруулж байна. Манай улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн түүхий эд, хүнсний хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангах талаар эрх зүйн нэлээд баримт гаргасан боловч хэрэгжилт нь бидний бодож, төлөвлөж байсанд хараахан хүрч чадахгүй байна. Малын тоо толгой өсөж байгаа боловч өндөр ашиг шимт удмын мал сүргийн тоо эрс цөөрч нэгжээс авах ашиг шимийн үзүүлэлт буурчээ. Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн гучин жилд байгаагүйгээр багассан төдийгүй, энэ оны товлосон ургацыг ч авч чадахгүй байдалд орж, улсын эдийн засгийн аюулгүй байдлын үзэл баримтлал, хүнсний тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд нэлээд бэрхшээл учрах болох нээ. Ирэх оны ургац хүртэл шаардагдах гурил, гурилан бүтээгдэхүүний балансыг нягтлан тооцож улсын нөөцийг төлөвлөсөн хэмжээнд байлган, дутагдлыг нь импортоор авах болон хил худалдаагаар авч буй гурилын гаалийн татварын асуудлыг ч хойшид тодорхой бодлого боловсруулан шийдвэрлэх шаардлага гарч байгаад Засгийн газар дүгнэлт хийж ажиллавал зохино. Хөдөө аж ахуйн байгууллагууд ирээдүйгээ харж, бодлого зорилготой ажиллахгүй амиа аргацаах байдалд орсон нь ноцтой үзэгдэл мөн. Үүнийг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw