Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 117 Үүнд Улсын Их Хурлыг буруутгах аргагүй. Энэ бол манай шилжилтийн нэг онцлог мөн. Тэгвэл дээрх зорилтыг хугацаанд нь яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуултад бид өнөөдөр хариу өгөх ёстой. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дараах саналыг Улсын Их Хуралд оруулж байна: 1. Хууль тогтоох ажлыг шуурхайлах, чанаржуулах шаардлагын үүднээс Улсын Их Хурал өөрийн бүтэц, зохион байгуулалтыг авч хэлэлцэн, байнгын хороо, дэд хороодын ажлыг улам идэвхжүүлж, эрх үүргийг нь тодорхой болгох, эрх зүйн шинэчлэл хийх ажлын зохион байгуулалтыг авч үзээд, холбогдох арга хэмжээ авч, уг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. 2. Улсын Их Хурлын ажлын ачаалал боломжоос хамаарч, орхигдуулж буй мөн түргэн шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудлаар нийгмийн харилцааг зохицуулахад чиглэсэн зарлигийг Ерөнхийлөгч боломжоороо батлан гаргах бодолтой байна. Ерөнхийлөгчийн зарлиг, Үндсэн хууль, бусад хуульд нийцэж буй эсэхэд Улсын Их Хурал өөрөө Үндсэн хуулийн цэц, хяналт тавих боломжтой юм. Иймд эрх зүйн шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлэх, зохицуулалтгүй нийгмийн харилцааг багасгах, төрийн өндөрлөгүүд аль болохоор бие биенээ нөхөж ажиллах шилжилтийн үеийн онцлог, шаардлагыг харгалзан, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дүгээрт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид тодорхой 3 эрхийг олгох хууль гаргаж өгөхийг Улсын Их Хурлаас хүсч байна. 3. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг боловсронгуй болгох асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэх явдал Засгийн газар хуучин бүтцээр хэсэг хугацаанд ажиллаж үзэх санал тавьсныг Улсын Их Хурлын гишүүд ёсоор болгосон билээ. Одоо энэ асуудлыг хойш тавьж боломжгүй. Яамдын тоог хоёр дахин хорогдуулж, эрх үүргийг нь тодорхой болгон, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг нэмэгдүүлэн, цалин хөлсийг 1994 оноос мэдэгдэхүйц нэмэгдүүлэх нь зүйтэй байна. 4. Бидний нэн яаралтай шийдвэрлэх асуудал бол орон нутгийн засаг захиргааны байгууллагын тогтолцоог дорвитой шинэчлэх явдал юм. Төрийн дээд байгууллагын хэмжээнд их, бага өөрчлөлт гарч байхад орон нутагт удирдлагын дунд шатанд өөрчлөлт тун бага, орон нутгийн өөрөө удирдах ёс хэлбэр төдийхөн байна. Засаг дарга нар төрөөс томилолттой, орон нутагтаа түр хугацаагаар ажиллаж буй мэт байдалтай, бие санаа нь орон нутгаа хөгжүүлье гэсэн бодол бүрэн гүйцэд зориулагдахгүй байдал ажиглагдаж байна. Иймд иргэдийн төлөөлөгчдийн хурлыг зохих байр сууринд нь тавих, орон нутгийн ашиг сонирхлыг бодитойгоор илэрхийлэгч болгоход анхаарал хандуулбал зүйтэй. 5. Төрийн хууль тогтоомжийг олон түмэнд тайлбарлах, судлуулах, биелэлтэд нь хяналт шалгалт хийх, үр нөлөөтэй тогтолцоог бий болгох хэрэгтэй. Чухамдаа гаргасан хуулийн биелэлтийг зохион байгуулдаг, хэрэгжилтийг нь нарийн гаргаж хариуцлагыг тооцдог болсон цагт нь

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw