Монгол улсын парламент - боть 1

166 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 импортын татвараас чөлөөлсөн. Засгийн газрын энэ бодлогын “үрээр” дотоодын нийт хүнсний үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл зогсон алдагдалд орж, энэ чиглэлийн үйлдвэрлэгчдийн шинэ эхлэлүүд хаагдсан. Харин хөрш орны үйлдвэрлэгчид тэр бүр хэрэглээний стандарт хангахгүй, гүйлгээ муутай хүнсний бүтээгдэхүүнээ манай орны зах зээлд чөлөөтэй оруулах боломжтой болсон. Өнөөдөр Ерөнхий сайд П.Жасрай, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд нар Монголд хүнсний асуудал шийдэгдсэн мэт ярьж тунхаглаж байгаа боловч үнэн чанартаа Монголын хүнсний зах зээл тэр дундаа гурилын үйлдвэрлэл болон манай үйлчилгээний салбар Хятад Улсын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн хараат байдалд орлоо гэж дүгнэхэд хилсдсэн болохгүй гэж бид үзэж байна. Учир нь өөрийн орны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр стратегийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ хангасан, ийм чиглэлийн үйлдвэрлэлийг урамшуулдаг, зах зээлийг нь хамгаалдаг. Төр засгийн тогтвортой бодлого, хууль эрх зүйн үндэслэл бүрдсэн тохиолдолд дээрхи байдлаар зарлаж болох юм. Бидний энэ дүгнэлтийг саяхан хуралдсан Монголын хүнсчдийн их хурал, тэнд яригдсан зүйлүүд мөн үндэсний зах зээлээ Засгийн газрын бодлогын уршгаар гадаадын үйлдвэрлэгчдэд эзлүүлсэн Монголын тариаланчид, үйлдвэрлэгчдийн өнөөгийн байдал давхар гэрчилж байна. Мөн урьд хөршийн өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах, тэдгээрийг хэрэглэсний улмаас манай ард иргэд, амь насаа алдах явдал эрс нэмэгдлээ. Өдөртөө өмсөөд урагдах хувцас, хэрэглээний дараа эм тариа нэхэж сандаргах хүнсний бүтээгдэхүүний аяыг, энэ Засгийн газрын бодлогын цохилтыг монголчуудын даржин амьдрап даахаа болилоо. Хувийн хэвшлийг дэмшин хөгжүүлж эдийн засагт эзлэх байр суурийг нь бэхжүүлэхээр хөтөлбөртөө тусгасан П.Жасрай гишүүний тэргүүлсэн Засгийн газар олон шатлалтай өсөн нэмэгдэх орлогын татварын хуулийг санаачилж Улсын Их Хурлаар шахаж батлуулсны дүнд үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ хаах, орлогоо нуух үзэгдэл хавтгайрч, хээл хахууль газар авч, банкны гадуурхи бэлэн мөнгөний хэмжээ ихэсч хөрөнгө оруулалт зогсоход хүрсэн. Өндөр татвар тогтоож төсвөө бүрэлдүүлэх гэсэн Засгийн газрын оролдлого 1993 онд дампуурч төсвийнхөө орлогын бараг гуравны нэгийг олж авч чадсангүй. Гэтэл нийгмийг нүсэр аппаратын хүчээр удирдах сэтгэлгээ амь бөхтэй байсаар байна. Нийгмийн нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын зардал 1993 онд 47 хувь байхаар төлөвлөгдөж байсан бол 1994 онд ч буурсангүй. Угаасаа удирдлагын хуучин тогтолцоо нь бараг хэвээрээ байгаа нөхцөлд түүнийг ашиглаж угаасаа мөнгөжөөгүй, угаасаа хөрөнгөжөөгүй хүн амын эмзэг бүтэцтэй нийгэмд мөнгөний хатуу бодлого гэгчийг хүчээр тулган хүлээлгэж нийгэм, эдийн засгийн тогтолцооны шинэ орон зай, мөнгөний урсгал, хөрөнгө оруулалт шаардаж буй харилцааг буй харилцааг боомилон дарахын эсрэг бид байсан. Энэ бодлого сүүлийн 2 жил орчмын хугацаанд хүчтэй газар авсан учир хуучин бүтэц шинээр солигдох, үйлдвэрлэлийн шинэ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw