23 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I “Их цаазын төсөл, Монгол Улсын хөгжлийн чиг хандлага” сэдэвт онолын бага хурлыг манай улсын эрдэмтэн, мэргэжилтэн, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудын оролцоотойгоор 7 дугаар сард, мөн “Монгол Улс ардчилалд шилжих үйл явцад шинэ Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дүгээр сард, дэлхийн арав гаруй улс олон нийтийн байгууллагын 30 орчим төлөөлөгчдийн оролцоотойгоор тус тус зохион байгууллаа. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Их цаазын төсөл хэлэлцэж байна” сэдэвт булан нээн ажиллуулж, төслийн гол гол асуудлаар эрдэмтэн, мэргэжилтнүүдийг оролцуулсан радио, телевизийн ярилцлага, сурвалжлагыг тусгай хөтөлбөрийн дагуу нэвтрүүлж байлаа. Улаанбаатар, Дархан хот, Дундговь, Хэнтий, Архангай, Ховд аймагт Ардын Их Хурлын Депутатуудын бүсчилсэн зөвлөлгөөн хийж Үндсэн хуулийн төслийн талаар санал дүгнэлтийг нь тухайлан авч хэлэлцсэн. Төслийг хэлэлцүүлэх явцад гарсан санал шүүмжлэлийг анхааралдаа авч хуулийн төсөл болвсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хуульч, эдийн засагч, улс төр судлаач, бусад мэргэжлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдээр өргөтгөн тоогий нь нэмэгдүүлж ажилуулсан. Хуулийн төслийг хүн амд тайлбарлан таниулах замаар Улсын Бага Хурлын гишүүд болон тус комиссын гишүүд тодорхой хугацаагаар орон нутагт явж ажилласан. Төслийг нийт 7 мянга гаруй байгууллагад хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож давхардсан тоогоор 220-иод мянган санал гарсан байна. Энэ 200 гаруй мянган санал гэдэг бол анхан шатанд буюу байгууллага, хамт олноор хэлэлцүүлэхэд давхардаж гарсан тоо юм. Эдгээр саналыг яам, тусгай газар, намууд, олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, хотын гүйцэтгэх захиргаадад нэгтгэхдээ орон нутаг, яам газрын хэмжээнд шийдвэрлэвэл зохих асуудлуудыг түүгээрээ шийдэж төсөлтэй шууд холбогдон нийтлэг ач холбогдолтой гэсэн саналыг түүвэрлэн авч явуулсныг манай комиссын ажлын хэсэг дээр дахин төрөлжүүлэн нэгтгэж үзсэний үндсэн дээр 8 мянга гаруй саналыг тооцоолон бодох машинд оруулж шинэчилсэн төсөл боловсруулахдаа ашигласан болно. Хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг төслийн бүлэг тус бүрээр авч үзвэл 1,5 хувь нь удиртгал хэсгийн талаар, 26,4 хувь нь 1 дүгээр бүлгийн талаар, 21,1 хувь нь 2 дугаар бүлгийн талаар, 40,8 хувь нь 3 дугаар бүлгийн талаар, 8,8 хувь нь 4 дүгээр бүлгийн талаар, 1,4 хувь нь 5 дугаар бүлгийн талаар ирсэн санал байна. Дээрх саналуудын 44,3 хувийг төсөлд ямар нэгэн хэлбэрээр авч тусгасан. Мөн төр, захиргаа, иргэн, эрүү, гэр бүлийн болон байцаан шийтгэх зэрэг салбарын бусад хуульд тусгахаар авсан санал 5,9 хувийг эзэлж байна. Бүх нийтийн энх тайван тогтоох, ургийн бичигтэй болох, монгол хүний гарал угсааг цэвэр байлгах зэрэг эрх зүйн бусад актаар зохицуулагдах буюу суурилах уриа лоозонгийн шинжтэй зарим өөр өөр санааг адилтган ойлгосон, мөн төсөлд нэгэнт тусгагдсан санааг давтсан зэрэг шалтгаанаар ирсэн саналын 49,8 хувийг нь төсөлд тусгаагүй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw