Монгол улсын парламент - боть 1

26 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улсын Их Хурал шаардлагатай нөхцөлд дайны болон онц байдал зарлах эсвэл эдгээр асуудлаар гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох эрхтэй байж дайны болон онц байдал тогтоох ерөнхий үндэслэл энэ тохиолдолд онцгой чуулган хийх журмыг шинээр нэмж оруулсан. Мөн энэ хэсэгт дайны болон онц байдлыг зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал 7 хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгохгүй бол уул зарлигийг хүчингүй болсонд тооцож дайны буюу онц байдал цуцлагдахаар шинэ нэмэлт орсныг Та бүхэн анхаарч үзээсэй гэж бодож байна. Зургадугаарт, Ерөнхийлөгчийг сонгох сонгууль хоёр шаттай байх тухай төслийн үзэл баримтлалыг үндсэнд нь хэвээр хадгалсан болно. Тэгэхдээ анхан шатны сонгуулиар нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргана гэсэн шинэ журам нэмж орууллаа. Долдугаарт, шинэчилсэн төсөлд Засгийн газрын эрх хэмжээ, чиг үүрэг зохион байгуулалтын талаар тодорхой бус тусгасан гэсэн шүүмжлэл нэлээд гарсныг нягтлан үзээд төрийн хуулийг биелүүлэх үндсэн дээр аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах засгийн газрын түгээмэл чиг үүргийг шинээр нэмж оруулсан. Наймдугаарт, Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, баталгааг шинээр нэмж шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг нарийвчлан тогтоох чиглэлийг баримталсан. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим журам, эрх хэмжээг дэлхийн олон орны жишигт ойртуулахыг хичээж тодорхой болгосон нилээд шинэ санаа, заалтуудыг нэмж оруулсан. Есдугээрт, манай засаг захиргааны нэгж, түүний удирдлага, ялангуяа засаг захиргааны хуваарьт хийх өөрчлөлтийн талаар олон түмнээс ирсэн санал, дүгнэлтийг харгалзан аймаг нь хошуунд; хошуу нь багт; нийслэл нь хороонд; хороо нь хоринд хувагдаж байхаар ийм өөрчлөлт хийсэн. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, хошуу, хороо, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, хорин, тэдгээрийн иргэдийн нийтлэг хурал байх бөгөөд тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт бүрэн эрхийг хурлаас сонгосон тэргүүлэгчид хэрэгжүүлж байхаар шинэчлэн тусгасан. Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, Монгол Улсын Их цааз /Үндсэн хуулийн/ төслийг ард нийтээр хэлэлцүүлсний дараа төслийн бүтээц нь удиртгал, 5 бүлэг, 81 зүйлийн 90 гаруй хэсгийн зохих заалтыг өөрчилж найруулснаас гадна 70-аад хэсэгт нь зарчмын шинэ нэмэлт, өөрчлөлт хийж, зарим зүйл, хэсгийг утга санаа, үзэл баримтлалынх нь адилсах чиглэлээр нэгтгэж найруулсан. Ингэснээр одоо Улсын Бага Хуралд өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн төсөлд нь удиртгал, 5 бүлэг, 70 зүйлтэй болсон.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw