Монгол улсын парламент - боть 1

170 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I урвуулан ашиглах үйл ажиллагаа зах замбараагаа алдсан, түүнд хяналт тавьдаг, хариуцлага хүлээлгэдэг механизм алга болсны хямрал дээд цэгтээ тулж цааш явах газаргүй болсны илэрхийлэл, анхааруулга юм. Төрийн алба хашигчдын ихэнхийг улс орны маргаашийн тухай бодол төрийн албаны ёс зүй биш алба хашиж буй үедээ идэх хоолоо нөөцлөөд авах гэсэн маргаашдаа итгэлгүй, өмч хөрөнгөгүй явсан хүний сэтгэхүй илүү зовоож байна. Өнөөгийн сөрөг хүчин төрийн хэргийг шийдвэрлэхэд оролцдог үндсэн субъектын нэг байх эрхээ ард түмнээс сонгуулиар авч чадсан боловч энэ нь парламентад бүрэн туслалаа олоогүй, эрхээ бүрэн хэрэгжүүлэх эрх зүйн боломжоор хангагдаж чадаагүй хэвээр 2 жилийн турш үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүрлээ. Ийм байдлаар хол явах, Монгол түмний хувь заяаг шийдвэрлэх аргагүй болсныг бидний сонгож авсан шинэ зам дахин нотоллоо. Төрийн хэргийг улс төрийн хүчнүүд олонхи цөөнхи, эсвэл эрх баригч сөрөг хүчин гэсэн байдлаар бие биенээ нөхөж ард түмнийхээ итгэлээр хэмжүүр хийж шийдвэрлэхээс өөр аргагүй болдог юм байна. Бие биенээ сонсож бас гашуун ч дутагдал доголдлоо хэлэлцэж түүнийгээ цаг алдалгүй засаж, арилгаж чаддаг нандин чанар манай улс төрийн бодлоготнуудаас их үгүйлэгдэх боллоо. Бид алийн болгон улс төрийн хариуцлага хүлээх нь байтугай хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай эсэх нь үг мэдэгдэх хүмүүстэй төр түмний үйл хэргийг хөндсөн асуудлаар зайнаас үл хаялцаж улс үндэстний эрх ашиг хохирохыг харж суух юм бэ? Монголын төр засгийн эрхийг үргэлжлүүлэн барьж буй манай эрх баригчдын нүүр тулж асууддыг хэлэлцэх бус төлөөний хүнээрээ алсаас цохилт хийлгэдэг арга нь өнөөдрийн мухардмал байдалд хэн хэнийгээ хүргэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Монголд хэвлэл мэдээлэл үеийн үед эрх баригчдын эрхшээлд байсан учир монголчууд жолоодогчдынхоо үнэн дүр зургийг огцорсных нь хойно олж мэдэж, адлаж зүхэж байсан. Өнөөдөр ч Монголчуудын хөрөнгө хүчээр боссон, одоо ч татварынх нь мөнгөөр амьдарч байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг манай эрх баригчид дангаар ноёрхон эзэмшиж хувийнхаа эрх ашигт үйлчлүүлдэг, өөрсдийгөө сурталчлуулдаг бас хамгаалуулдаг бизнес болгочихоод байна. Ардчилсан гэж өөрийгөө нэрлэдэг улс орнуудад ийм үйлдлийг хуулиар хориглосон байдгийг манай удирдлагууд аанай л тоохгүй бололтой. Энэ байдал ч бодит мэдээлэл авах боломжоор туйлын хязгаарлагдмал манай оронд төрийн хямралыг эхэлж байхад нь бус эргээд шийдвэрлэхэд нэн төвөгтэй хэмжээнд хүргэх гол эх сурвалж болж байна. Өнөөдөр Монголд хэвлэл нийтлэх эрх чөлөө жинхэнэ утгаараа байхгүй, тийм тогтолцоо бүрэлдэж чадаагүй байна гэдэг дүгнэлтийг бид бас хийж байна. Улсын Их Хурал дахь сөрөг хүчний дуу хоолойг олон түмэнд хүргэх нь төр, засгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад халтай, яршигтай зүйл болж хувирчээ. Энэ байдлаас шалтгаалан телевиз, радиод бичлэг хийлгэсэн Улсын Их Хурлын хоёр гишүүний байр суурь нийтийн хүртээл болж чадахгүй бүтэн сарын нүүр үзэх гэж байна. Ийм нөхцөлд Улсын Их Хурлын гишүүн хүн ард түмний элч байх үүргээ гүйцэтгэх, тэдний нэрийн өмнөөс төрийн бодлого

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw