Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 177 бараг байхгүй байна гэж хэлэхэд хилсдэхгүй гэсэн шүүмжлэлийг та бидний улаан нүүрэн дээр хэлж та бид бүгдээрээ сонсож байгаа шүү дээ. Хууль тогтоох байгууллагын гишүүд бид асуудалд дөжирсөн байдлаар хандаж хэрхэвч таарахгүй. Төрийн хуулийг сурталчлах, иргэдэд ойлгуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах нэг гол үүргээ бүх шатны засаг дарга, Тамгын газар, хангалтгүй биелүүлж байгааг бид харж байгаа. Архидан согтуурах, тамхины хор хөнөөлөөс сэргийлэх тухай хуулиуд батлагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, аж ахуйн нэгжийг удирдан ажиллуулж байгаа албан тушаалтан, чухам юу хийв, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч хяналтыг хэрхэн хэрэгжүүлж хэнд ямар арга хэмжээ авч хариуцлага тооцож байгааг дор бүрнээ хэлэх үг багатай суугаа гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Чухам яагаад энэ хоёр хуулийг онцгойлон авч үзэв гэдгийг нуршин тайлбарлаад яахав, та бидний уулзсан хүн бүр шахам энэ хуулиудаар жишээ татан биднийг шүүмжилж байгаа. Эдгээр хуулийн хэрэгжилтийн талаар төрийн ордонд хууль тогтоогч бидэнд энд ажилладаг бүх хүмүүст тавигдах шаардлагыг илүү өндөр байх ёстойг давтан хэлье. Баталсан хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Засгийн газрын тухайн асуудал хариуцсан гишүүнийг үе үе сонсож байх нь чухал байна. Улсын Их Хурал энэ асуудалд зориуд цаг гаргаж байх нь зүйтэй гэж үзэж байна. Олон түмэн хяналт шалгалтыг илт үгүйлж байна. Хулгай зэлгий, танхай балмад байдал гаарч, өмч хөрөнгө, төсөв хөрөнгө үрэгдэн шамшигдаж хээл хахууль газар авч хийж чадах юмаа хийхгүй назгайрсаар цаг нөгцөөж байгааг харсаар, үзсээр байгаад тэвчиж, тэсч ядан төр хаана байна, та нар юу хийж байна гэж бухимдан асууцгааж байна. Энэ чуулганаар хэлэлцэх төрийн хяналтын хуульд энэ асуултад зарим нэгэн хариулт өгнө хэмээн найдаж байна. Хууль батлаад орхих биш, зах зээл ардчиллын нөхцөлд төрийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоог зөв бүрдүүлж хуулийн дагуу шаардлагатай ажилладаг болгох хэрэгтэй байна. Ялангуяа санхүү төсөв, татвар, өмч хөрөнгөд тавих хяналтыг хүчтэй болгох, хууль бус үйл ажиллагааг шалган, таслан зогсоох нь олон түмэн төрөөсөө хүсэн хүлээж байгаа гол зүйлийн нэг гэдгийг анхаарч ажиллацгаая. Хуулийн байгууллагын ажилд сэтгэл дундуур байдаг хүн Улсын Их Хуралд мэдээлэл бичиж, уулзалт ярианы үеэр шүүмжлэх ярих нь олширлоо. Ялангуяа шүүхийн ажилтай холбогдсон шүүмжлэл нэлээд байгааг анхаарах ёстой. Шүүхийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн баталж өгөх нь шүүхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд өөрсдийн нэр хаягаар гарсан шүүмжлэлд бодитой хандаж дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна. Улсын Их Хурлаас Засгийн газарт, Засгийн газраас танхимын гишүүд, аймаг нийслэлийн засаг дарга нарт тэдгээрээс өөрсдийн томилсон албан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw