Монгол улсын парламент - боть 1

54 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 байсныг тэмдэглэн хэлэх байна. Эдийн засгийн байнгын хороо ч гэсэн багагүй ачаалалтай байсныг Та бүхэн мэдэж байгаа. Ийнхүү 1992 оны хаврын чуулганы ажиллагаа өндөрлөж байна. Үүгээр Улсын Бага Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа хэрэг бус гэдгийг тэмдэглэн хэлээд Улсын Их Хурлын анхдугаар чуулган эхэлж, гишүүд, сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Бага Хурал бүрэн эрхийнхээ дагуу ажиллах болно. Улсьш Их Хурлын анхны чуулганд бэлтгэх хариуцлагатай ажил үлдэж байна. Энэ ажлыг сайн хангаснаар төрт ёсны уламжлалыг дагах жамаар манай төр, түүний байгууллагын үйл ажиллагааны залгамжлуулахад дөхөм үзүүлэх болно. Хойч үе нь өмнөх үеийнхээ зөвхөн алдаа дутагдлыг илрүүлэхдээ биш, харин ололтыг нь бататгаж, алдаагий нь давтахгүй байхад ажлын залгамж холбоо оршино гэж үзэж байна. Та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. За ингээд хаврын чуулганы ажиллагааг хааж байна. Бид Улсын Их Хуралд Улсын Бага Хурал бүрэн эрхээ шилжүүлэхтэй холбогдуулж Улсын Бага Хурлаас түүхэн тодорхой хоёр жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагаа, түүнээс олсон туршлага сургамжийнхаа талаар дараагийн Улсын Их Хурал, төрийн эрх барих дээд байгууллага хууль тогтоох эрхийг өөртөө хадгалсан энэ байгууллагад шилжүүлэн өгөхдөө бид тодорхой хэмжээний ёс горимыг баримтлах үүднээс Улсын Их Хурлын гишүүдийг байлцуулан Улсын Бага Хурлын гишүүдийнхээ өмнө энэ хийсэн ажлынхаа талаар, сургамжийнхаа талаар өнөөгийн улс төрийн нөхцөл байддынх нь талаар тодорхой дүгнэлтийг Улсын Бага Хурлын даргын хувьд Бага Хурлаа төлөөлөх эрхийн үүднээс хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ цаг хугацааг бид нар нарийвчлан олж тогтоож, энэ асуудлыг гүйцэтгэнэ гэж бодож байна. Үүнийхээ талаар бид нар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явж байгаагийн хувьд гишүүдцээ жичлэн товлон мэдэгдэж, явуулах саналтай байна. Горимын талаар хэд хэдэн боломж, нөхцөл байдал байгаа юм. Эсвэл Их Хурлын хуралдааны эхэн дээр гишүүд тангараг өргөхөөс өмнө. Энэ ажлыг зохион байгуулж болох байна. 20 гэдэг бол нэг дэх өдөр байгаа. Улсын Их Хурлын гишүүд 15-ны өдрөөс эхэлж цугларч, мөн өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй гарын авлага болсон Улсын Их Хурлын хуулийн талаар тодорхой хэмжээний семинар, хуультай танилцах ийм үйл ажиллагаа явагдах байх. Энэ хооронд юм уу, эсвэл Их Хурлын хуралдааны эхэн дээр энэ үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэж бодож байгаа юм. Үүнийг нөхцөл байдал, зохимжтой хэлбэрийг нь тооцоолж шийдвэрлэнэ гэж бодож байна. Түүнээс гадна манай Бага Хурлын байнгын хороод гишүүдээрээ дамжуулан өөр дээрээ байгаа хүлээгдсэн бүхий л асуудлууд болон шийдвэрлэсэн асууудлууд, өөр дээрээ байгаа материалуудыг эмхлэж цэгцэлж шилжүүлэх, хууль санаачлагчид буцаах болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Бага Хурлын гишүүдийнхээ хувьд Улсын Бага Хурлын удирдпага нэг бүрчлэн уулзаж, бас цаашдын ажил үйл явдалтай нь холбогдсон асуудлаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw