116 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I ашиглагдаагүй нөөц бололцоо, ажилгүй барилгачид их байгаа юм. Улсын Их Хурлаас хүн амыг орон сууцаар хангах, төрийн бодлогын үндсэн зарчим, холбогдох хуулийг даруй хэлэлцэн баталбал сайн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие Улсын Их Хурлын гишүүд та бүгдтэй хамтран уг төслийг ойрын үед хэлэлцүүлэхээр оруулахад бэлэн байна. Энэ асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бүрэн ойлгоно гэдэгт итгэж байна. Тййм ч учраас хүн амыг орон сууцаар хангах, төрийн бодлогын үндсэн зарчмыг тогтоохоос өмнө одоогийн орон сууцны санг хувьчлах тухай асуудлыг яаравчлан шийдэх оролдлого бүү хийгээсэй гэж хүсч байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол улсын Үндсэн хуулиар Монголын төрийн байгууллагын хуульчлан баталгаажуулж, түүний дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг гардан хэрэгжүүлэх байгууллагуудын тогтолцоог үндсэндээ бүрдүүлж дуусч байна. Гэвч тэдгээрийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, уялдаа холбоог нь хангах, чадварлаг боловсон хүчнээр хангах ажил хангалтгүйгээс алдаж буй зүйл асар их байна. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаас эрх зүйт төрийг бүрдүүлэн тогтоох чухал хэрэгсэл болсон нэлээд тооны хууль тогтоомжийг дэлхийн бусад орны хууль тогтоох үйл ажиллагааны практикт түшиглэн өөрийн орны үндэсний болон шилжилтийн үеийн өвөрмөц онцлогийг харгалзан батлан гаргалаа. Эдгээр хууль тогтоомжууд нь хэдий төгс төгөлдөр биш ч гэсэн төрийн шинэ тогтолцоог бататган бэхжүүлэх, эдийн засгийн шинэ харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх явдалд зохих хувь нэмэр болсон билээ. Иймд хууль тогтоох ажлын хэмжээнд, хүрээнд манайд ахиц дэвшил гарч байна гэж үзэх үндэстэй. Гэвч шилжилтийн энэ хүнд бэрх цаг үед түргэн өөрчлөгдөж буй гадаад дотоод нөхцөл байдал, эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй хийхийг бид нараас шаардаж байна. Монгол улсын Үндсэн хуулийг баталж, Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч бид нар Үндсэн хууль, түүний хавсралт хуульд заасны дагуу эрх зүйн шинэчлэлт хийх тодорхой хөтөлбөргүй, энэ ажилд мэргэжилтэн, эрдэмтэд эрдэм шинжилгээний болон холбогдох бусад байгууллагын нөөц хүч бололцоог дайчлан зангидаж ажиллах талаар зохион байгуулалтын дорвитой арга хэмжээ авч чадаагүй өдий хүрлээ. Бидний хууль тогтоомжоор шийдвэрлэж байгаа асуудлаа нийгэмд зохицуулалтгүй үлдсэн нь хавьгүй олон байна. Тухайлбал, Монгол улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн дагуу 1993 онд багтаан бид нарын тооцоолж байгаагаар 49 хууль гаргахаас дөнгөж 14 хууль гараад байна. 1996 он гэхэд эрх зүйн шинэчлэлийг хийж дуусгах зорилготой бөгөөд бүдүүвч тооцоогоор Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд ажилласан шигээ хуралдана гэвэл гаргах ёстой хуулиудын дөнгөж 40 хувийг л батлахаар байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw