МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 67 Юуны өмнө хууль хэрэглэх, хууль биелүүлэх сахилгыг бэхжүүлэх талаар төрийн бодлогын түвшинд цогцолбор арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд энэ нь Үндсэн хуульд захирагдсан байх ёстой. Энэ хүрээнд хууль хамгаалах байгууллагууд, татварын болон хяналтын албадыг хүчтэй болгох ёстой гэж үзэж байна. Нийгмийн амьдралын шаардлагыг хангахгүй болсон бүх хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх нөр их ажил Улсын Их Хурал, та бүхний өмнө ногдож байна. Төрийн хууль бол улс төрийн бодлогын шууд илэрхийлэл болдог учраас улс төрийн намуудын үзэл баримтлал, хуулийн төсөл хянан хэлэлцэх явцад зохих ёсоор нөлөөлөх нь зүйн хэрэг. Гэвч парламентын зарим гишүүдийн зүгээс зарим үед гаргадаг цэцэрхэл, өөрийгөө болон цаг үеэ үнэлэх чадвараа алдах, хавчих, явцуурах, эсвэл олонхи нь цөөнхийн санааг үл хүндэтгэх нь ажил хэрэгт мэдэхгүй, чадахгүйгээс илүү бэрхшээл учруулдгийг бид нэг бус удаа мэдэрсэн. Ийм байдал Улсын Их Хуралд бүү давтагдаасай гэж хүсч байна. Улсын Бага Хурлын амжилттай ажиллахад туслах гол хүч нь түүний аппарат Тамгын газар байсан билээ. Улсын Бага Хурал ажлаа эхлэхдээ өөрийн аппаратыг мөн л шинээр үүсгэн бүрдүүлж ажилласан. Одоо Бага Хурлын Тамгын газарт 50 хүн ажиллаж, тэдгээрийн 40 хувь нь улсад 10 жил, 46 хувь нь 20 хүртэл, 14 нь 20-иос дээш жил ажилласан хүмүүс байгаагаас үзэхэд аппаратад шинэ залуу болон ажлын дадлага туршлагатай ажилтан хослон ажиллаж байгааг харуулж байгаа юм. Тамгын газрын ажилтны 86 хувь нь дээд боловсролтой, 3 хүн эрдмийн зэрэгтэй, 38 хувь нь хуульч, 34 хувь нь эдийн засаг, улс төр судлал, гадаад харилцааны мэргэжилтэн, 20 орчим хувь нь багш, инженер зэрэг бусад мэргэжлийн хүмүүс байна. Улс төрийн дээд сургуулийг төр, нийгэм судлалын академи болгон өөрчлөн зохион байгуулж, судалгаа шинжилгээний ажлын зэрэгцээ төрийн ажилтны мэргэжил чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн байдлаас үзэхэд Улсын Бага Хурлын гишүүд, аппаратын ажилтнууд мэдээлэлээр гачигдаж байлаа. Энэ нь мэдээллийн тогтсон систем, чадварлаг номын сан байхгүйтэй холбоотой юм. Цаашид Улсын Их Хурлын гишүүдийг олон улсын байдал, гадаад орны хууль тогтоомж, парламентын туршлага, шинжлэх ухааны онолын тухай зэрэг мэдээллээр цаг хугацаанд хангаж байхын тулд парламентын номын санг жинхэнэ ёсоор байгуулах шаардлагатай юм. Одоогоор Азийн сан зэрэг зарим байгууллагуудаас ном, тогтмол хэвлэл ирүүлэхээр тохиролцож анхныхыг нь хүлээн авч, номын санг тоноглох талаар гадаадын зарим байгууллагатай урьдчилан ярилцаж тохирсон зүйлүүд бий. Олон түмэнтэй холбоотой байж өөрийн үйл ажиллагаагаа баталж буй хуульд нийтийн санаа бодлыг тусгаж байхын тулд Улсын Бага Хуралд иргэдээс ирүүлсэн захидал, өргөдөл, гомдол, санал хүсэлт бүрт анхааралтай хандаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд 4200 гаруй хамт олон, иргэд санал хүсэлтээ илэрхийлсний дотор 74 хувь нь бичгээр, захидал, өргөдөл, цахилгааны хэлбэрээр, 26 хувь амаар, хүлээн авах байраар болон утсаар тавьж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw