74 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 байгууллага, хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо. Засгийн газар энэ хугацаанд манай орны ажилчид, малчид, сэхээтнүүд, бусад иргэдээс олон арван захидал, зөвлөмж хүлээж авсны дээр, Засгийн газрын гишүүд аж ахуйн нэгж байгууллага, орон нутгийн удирдах ажилтнуудтай уулзан тэдний санал бодлыг сонссон, оновчтой үзэл санаагий нь хөтөлбөртөө тусгахыг чармайлаа. Мөн Олон Улсын Валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага, монголд хандивлагч болон бусад орнуудын албаны хийгээд, ажил хэргийн хүмүүстэй янз бүрийн түвшинд уулзалт ярилцлага зохион байгууллаа. Энэ бүхэн нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлалыг тодорхойлоход чухал ач холбогдол болсон юм. Засгийн газар үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлохдоо дэлхий ертөнц нэгдмэл бөгөөд Монгол Улс түүний бүрэлдэхүүн хэсэг гэдэг суурь зарчмыг иш үндэс болгож байна. Дэлхий дахиныг хамарсан өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явц эрчимтэй өрнөж байгаагаар манай эрин цагийн онцлог шинж тодорхойлогдож байна. 70 жилийн туршид бидний чиг баримжаа болгож явсан нийгмийн байгуулалын хэв загвар, ирээдүйгүй гэдэг нь нэгэнт тодорхой болж, манай орон ардчилал, шинэчлэлтийн замд эргэлт буцалтгүй орсон бөгөөд тэр нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар эрх зүйн баталгаатай болсон билээ. Сонгосон замаар тууштай замнаж, улс төрийн ардчилал, оюун санааны хүрээн дэх шинэчлэлийг найдвартай тулгуур, суурьтай болгохын тулд эдийн засгийг зах зээлийн харилцаанд цэгцтэй шилжүүлэх явдал зарчмын ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж мөрийн хөтөлбөрөө чухам энэ байр сууринаас хандан боловсруулсан юм. Манай өмнөх Засгийн газар хоёр жил гаруй хугацаанд эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэхэд чиглэсэн зоримог алхам хийснийг энэ дашрамд тэмдэглэхийг хүсч байна. Төрийн өмчийг хувьчлах, үнийг чөлөөтэй болгох, хувийн хэвшлийг хөгжүүлэх, эдийн засгийн гадаад харилцаанд нээлттэй бодлого явуулах талаар харьцангуй богино хугацаанд чамлахааргүй ажил хийгдлээ. Дэлхий нийтийн түгээмэл хандлага, нийтлэг зарчмуудыг удирдлага болгон гадаад орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл, бололцоо бүрдэж байна. Манай өөрчлөлт, шинэчлэлтийг олон улсын санхүүгийн байгууллага тууштай дэмжиж хандивлагч орнуудын хүрээ өргөжсөөр байна. Их Хурлын эрхэм гишүүд ээ! Шилжилтийн үе хялбар биш гэдгийг манай өнөөгийн амьдрал тов тодорхой харуулж байна. Нийгмийн байгуулалын нэг тогтолцооноос нөгөөд, тухайлбал хуарангийн социализмаас зах зээлийн эдийн засаг бүхий хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд шилжиж байгаа болохоор ийм байх ч аргагүй юм. Гэхдээ төрийн зүгээс улс орны амьдралын дотоод, гадаад нөхцөл байдлыг зөв үнэлэн, ухаалаг бодлого явуулж, шилжилтийн үеийн сөрөг нөлөөллийн үр дагаврыг саармагжуулах арга хэмжээ авахгүй бол ард түмний нуруун дээр очих ачаалал хэт хүндэрч, ардчилал, зах зээлийн эдийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw