Монгол улсын парламент - боть 1

94 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I тавих хяналтанд илүү анхаарах шаардлагатай байгааг гишүүд мэдэрсэн байхаа. Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хянах, хангах, үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх чиглэлд Засгийн газар шахуу дайчин өндөр шаардлагатай ажиллах хэрэгтэйг тэмдэглэн хэлье. Монгол оронд ядуу зүдүү, өлмөн зэлмэн хүний тоо нэмэгдэж хөдөө орон нутгийн иргэд мэдээллийн гачаалд нэрвэгдэж хүн малын өвчин ихсэх, эмнэлгийн тусламж авах бололцоогоор хомс малчид гар дээрээ бэлэн мөнгө байхгүй шахам болсон ялангуяа төвөөс алслагдсан нутгийн хөдөлмөрчид илүү хүнд нөхцөлд байгааг та бид газар дээр нь танилцсан. Үзээд, танилцаад, сонсоод, батлаад, гайхшраад өнгөрөх эрх бидэнд байхгүй. Улсын Их Хурал өөрт ногдсон үүрэг, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асууддаа цаг алдалгүй шийдэж Засгийн газарт, хуулийн хүрээнд чөлөөтэй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн хамт үйл ажиллагаанд нь Улсын Их Хурлаас тавих шаардлага, хяналтаа өндөржүүлэх амьдралын тулгамдсан бодит хэрэгцээ мөн гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа болов уу. Үүсэн бий болсон хүндрэл бэрхшээлийг бүхэлд нь шилжилтийн үе, зах зээл, хөрөнгө мөнгөний дутагдал, үнийн өсөлт бусад шалтгаануудад нялзаан амиа аргацааж, гал алдахгүй өдөр хоног өнгөрөөх аргаар амьдрах ёсгүй, байгаагаа ухаалаг зөв зарцуулж үйл ажлаа нарийн нягт зохион байгуулж, хариуцсан ажилдаа эзэн болж ажиллаж чадваас бэрхшээл хомсдолыг нимгэлэхэд ихээхэн тус нэмэр болохсон билээ. Нийгмийн дэг журам суларч, ажлаа үнэн сэтгэлээсээ эзний ёсоор хийдэг хүн цөөрсөн тухай халаглан ярьж өөрөө гүйцэтгэх үүргээ туйлаас хангалтгүй биелүүлэх мөртлөө дээшээ, доошоо хоосон шүүмжлээд суудаг ажлын арга барилын хоцрогдлоос нэн даруй ангижрах нь чухал байна. Энэ үүднээс төр, засгийн төв байгууллагууд бүх шатанд ажил хариуцуулж сонгосон, томилсон хүмүүсээсээ хариуцлага асууж, шахаж шаардах, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх цаг хугацаа болсон гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Үндсэн хууль бусад хуулийн хүрээнд нийгэмд сахилга, дэг журам, зохион байгуулалтыг чангатгах талаар бодитой, дэс дараатай арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн олон түмний санаа бодол, хүсэл эрмэлзлийг Улсын Их Хурал, Засгийн газар хууль хяналтын байгууллагад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ! Та бид энэхүү ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар өмнөх чуулганы төгсгөлд хэлсэн санал хурааж зарчмын хувьд тохирсон билээ. Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-ийн 2-ын дагуу чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргасан. Хаврын чуулганаар эдийн засгийн амьдралыг зохицуулж зах зээлийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Эдгээрт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, Чөлөөт бүсийн тухай, Шударга өрсөлдөөнийг дэмжих, дангаар ноёрхохыг хязгаарлах тухай хууль, Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw