МОНГОЛ ҮАСЫН ПАРЛАМЕНТ-1 147 харилцааны зарчмыг тодорхойлж эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар ойрын үед хэлэлцээ хийхээр тохиролцлоо. Лаос, Вьетнамтай уламжлалт харилцааг шинэ нөхцөл байдалд, шинэ агуулга хэлбэрээр хөгжүүлэх боломжит салбаруудаар түүнийг өргөтгөх, тухайлбал, хоёр орны болон олон улсын харилцааны ялангуяа бүс нутгийн асуудлаар санал солилцох явдлыг идэвхжүүлэх худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо. Айлчлал хийсэн улс бүрийн парламент хоорондын харилцааг хөгжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэж зарим орны парламентын удирдлагатай уулзаж ярилцаж Монголын парламентын илгээлт урилгыг гардуулсан. Одоо харилцан тохирсон зүйлсийг цаг алдахгүй хэрэгжүүлэх, ажил хэрэг болгохыг чухал гэж үзэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралтын хуульд заасны дагуу 1996 онд багтааж эрх зүйн шинэчлэлийн эхний үеийг бид дуусгах зорилготой. Энэ бол зөвхөн хэдэн хууль гаргаснаар хязгаарлагдахгүй, өргөн цар хүрээтэй, хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан нүсэр ажил юм. Дэлхийн улс орнуудын эрх зүйн хөгжлийн туршлагаас үзэхэд, эрх зүйн тогтолцооны загвар гэж хэлж болохоор хэд хэдэн үндсэн чиглэл голлож байдаг юм байна. Бид эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх практик үйл ажиллагаандаа бусад орны туршлагаар тогтсон тодорхой загвар чиглэлийг баримтлалгүй явуулж ирлээ. Монгол Улс улс орнуудын хоорондын харилцаанд нэгэнт тогтож заншсан түгээмэл хэлхээ холбоо, нийтлэг зүйлд улам бүр татагдан орж байгаад гайхах зүйлгүй, учир нь бидний сонгож явсан хөгжлийн зам маань үүнийг нөхцөлдүүлж байгаа юм. Улс орны дотоодын харилцаанд ч, улс хоорондын харилцаанд ч эрх зүйн үүрэг улам өсч байгааг бид харж байна. Иймд манай эрх зүйт тогтолцоо ямар чиглэлээр хөгжих вэ? гэсэн асуудалд өнөөдөр хариу өгөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг зөв шийдвэрлэх нь ялангуяа шилжилтийн үед чухал холбогдолтой байна. Энэ талаар Хууль зүйн яам цэгцтэй бодлого боловсруулж Улсын Их Хурлаар батлууж хэрэгжүүлэхгүй уджээ. 1994 оны эхний 45 хоногт иргэдээс Ерөнхийлөгчид ирүүлсэн захидлын дотор улс орны эдийн засаг, нийгмийн асуудалтай холбогдсон 80 гаруй захидлын 37,4 хувь нь хуулийг боловсронгуй болгохыг шаардсан, хууль хэрэгжихгүй байгаа болон хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг шүүмжилсэн захидал байна. Төр нийгмийн судлалын /хуучин нэрээр/ академийн судалгааны дүнгээс үзэхэд хууль зүйн хамгийн өргөн мэдлэгтэй байвал төрийн яам, байгууллагын ажиллагсдаас Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөв хариулт өгч байгаа хүмүүс судалгаанд хамрагдагсадын 50 хувиас хэтрэхгүй байна. Хуулиар олгогдсон
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw