МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 125 Эрчим хүч, хотын хүн тээврийн өвлийн бэлтгэлийн ажил урьд жилээс ахицтай байгаа ч гэсэн тайвшрах үндэс алга. Maл, мах бэлтгэх ажил тун хангалтгүй байна. Мал махны гадаад зах зээл ч энэ жилийн хувьд нэн тааламжгүй байгаа. Махны хангамжинд чөлөөт зах зээл голлох үүрэг гүйцэтгэж байна. Энэ бол сайн хэрэг ээ. Улаанбаатар хотынхныг өвөл, хавар махаар тасалдуулахгүй байх бололцоо бий гэж бодож байна. Засгийн газар манай орны дунд, урт хугацааны төсөл, хөтөлбөрт хүчээ төвлөрүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын шуурхай зохицуулалтын ажлаас анхаарлаа хөндийрүүлэхгүй байх зорилттойгоор ажиллаж байна. Эдийн засагт зах зээлийн харилцааг зүгшрүүлэх, удирдлагын тогтолцоог ээлж дараатай иж бүрэн өөрчлөн шинэчлэхэд чухал ач холбогдолтой даатгал, валют, мөнгө, зээлийн зэрэг багцаар нь боловсруулсан болон боловсруулж байгаа хуулиудын төслийг цаг хугацаа гаргаж намрын чуулганаараа хэлэлцэн баталж өгөхийг Улсын Их Хурлаас Засгийн газар хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.20 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдоржийн хэлсэн үг 1993.10.04 Улсын Их Хурлын ээлжит чуулган эхэлж байгаатай холбогдуулан МҮАН, МСДН-ыг Улсын Их Хуралд төлөөлөн сууж буй гишүүдийн нэрийн өмнөөс доорхи зүйлийг та бүхний анхааралд болон нийтэд толилуулах нь зүйтэй гэж үзсэн юм Юуны өмнө Улсын Их Хурлын мөрдөж ирсэн дотоод зохион байгуулалтад өмнөх Засгийн бус, төрийн эрх барих дээд байгууллага, парламент болохын хувьд үндсэн өөрчлөлт оруулах ёстой гэж бид үзэж байгаа юм. Цаашид Улсын Их Хурал нь үйл ажиллагаагаа эрхээ хуульчилсан хэсэг депутатуудын нээлттэй индрийн хэлбэрээр бус, тодорхой үзэл баримтлал бүхий улс төрийн намуудын төлөөлсөн, ард түмний саналын олонхи, цөөнхийн илэрхийлэл болсон парламентын ёсоор үргэлжлүүлэхээс өөр аргагүй гэсэн дүгнэлтэд бид хүрсэн юм. Иймээс Улсын Их Хуралд цөөнх суудалтай намууд, тэдгэрийн эвслийн статусын тухай болон үйл ажиллагааны эрх зүйн баталгаатай холбоо бүхий тодорхой саналыг Улсын Их Хурлын хуралдаанд бид оруулах болно. УИХ болон Засгийн газар байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлээд бүтэн жилийн хугацаа өнгөрч буйтай давхцаж байгаа Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит чуулганаар Улсын Их Хурлын ээлжит сонгуульд МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, түүний Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцэж, дүгнэлт хийхийг олон нийт хүсэж байна. Ноднин жил Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахад МАХН сонгуулийн үеийн амлалтаасаа ухарч буйг бид анхааруулж байсан. Төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw