103 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I тогтоомжийг олон улсын байгууллага, гадаадын иргэдэд зориулан орчуулах зэрэг өөр олон чухал зорилт байгааг ч энэ дашрамд тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Улсын Их Хурлын намрын чуулганы бэлтгэлийг хангах ажлыг одооноос эхлэн хэрэгжүүлж эхлэхийг Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд үүрэг болгож байна. Улсын Их Хурлын хаврын чуулган ендөрлөж байгааг мэдэгдье. Анхаарал тавьсанд баярлалаа.17 УЛСЫН ИХ ХУРЛЫН 1993 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1993.10.04 Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Их Хурал 1993 оны намрын чуулганаа эхэлж байна. Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурал байгуулагдаад нэгжил ажиллалаа. Энэ хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагаа үндсэндээ жигдэрч, Монгол Улсын төрийн тогтолцоо нь хуулиар тодорхойлсон байр сууриа эзэллээ. Их Хурал өөрийгөө зохион байгуулах ажлыг хийж, Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулж, Засгийн газрын болон шүүх, прокурорын зэрэг төрийн байгууллагуудыг ардчилсан нийгмийн мөн чанарт зохицсон шинэ зарчмаар бүрдүүлэх хэм хэмжээг заасан хуулиудыг баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль батлагдаж анх удаа ард нийтээрээ сонгосон төрийн тэргүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч хууль гаргалаа. Улсын Их Хурлын хууль тогтоох бодлогод улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн зохион байгуулах эрх зүйн үндсийг буй болгох асуудал гол байр сууринд байж, энэ чиглэлээр та бид олон чухал хуулийг баталсан нь эдүгээ нийгмийн харилцааг зохицуулж байна. Улсын Их Хурлын хууль тогтоох бодлого нь үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийх, Үндсэн хуулийн Хавсралт хуульд заасан хуулиудыг батлан гаргах, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан, Улсын Бага Хурлаас 1991 онд баталсан хууль тогтоох чиглэлийн дагуу хэрэгжиж ирсэн юм. Цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч, зайлшгүй хэлэлцэх асуудлууд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны нэг хэсгийг эзэлж байсан. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ үлдэж байгаа хугацаанд 100 гаруй хууль
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw