МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 115 Иймд Засгийн газар эдийн засгийн бүтцийг өөрчлөх асуудалд захиргааны зарим арга хэрэглэх шаардлагатайг ч харгалзаж үзвэл зохино. Эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлэхүйц экспортыг нэмэгдүүлж чадах Эрдэнэт мэтийн хэд хэдэн концерн байгуулах хэрэгтэй байна. Үүний зэрэгцээгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг буй болгох, нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй байна. Эдийн засгийн макро болон микро түвшний бодлогуудыг уялдуулах, дүн шинжилгээ хийх, дутуу бодсон, дутуу хийсэн зүйлээ гүйцээж, эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулахад Улсын Их Хурал, Засгийн газар анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлага байна. Монгол Улсын Ерөнхийлөгч миний зүгээс санал болгосны дагуу Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас явуулж буй эдийн засгийн бодлого, үйл ажиллагааны талаар тухайлан авч хэлэлцэнэ гэж найдаж байна. Ийнхүү нарийвчилсан тодорхой санал түүний учир холбогдлынхоо талаар тэр үед нь ярилцья гэж бодож байна. Эдийн засгийн бодлогын нөгөө нэг тал нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх явдал юм. Хуучин тогтолцооны үед боловсрол, эрүүл мэндийн салбарт Монгол улс тодорхой амжилтанд хүрсэн юм. Гэтэл өнөөдөр энэ ололтоо алдаж эхэллээ. Энэ бол юуны түрүүнд эдгээр салбарыг шинэ нөхцөлд тааруулан өөрчилж, шинэчлэх асуудлыг удаашруулж, өөрчлөлтийг өнгө засах хэлбэрээр хийх гэж оролдсонтой холбоотой. Бидэнд өнгөрсөн үеэс өвлөгдөж ирсэн нийгмийн олон хурц асуудал бий. Тэдгээрийн дотроос гол зангилаа асуудал болох Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өнгөрсөн онд боловсруулсан хүн амын орон сууцны хангамжийн талаар төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх орон сууц хөтөлбөрийн талаар онцолж би ярьмаар байна. Орон сууцны хангамжийн асуудлыг нийгмийн олон асууддын зангилаа гэж хэлж байгаагийн учрыг дэлгэрэнгүй тайлбарлахын шаарддагагүй гэж бодож байна. Орон сууц манай нийгмийн эд эс болсон эрүүл, эрүүл саруул ирээдүйтэй итгэлтэй байхын үндсийн үндэс билээ. Гэр бүлийн дотор сайн сайхан байвал төр, нийгэм төвшин, нийгмийн тулгамдсан олон асуудал шийдвэрлэгдэх нэг нөхцөл бүрдэнэ. Хуучин энэ талаар баримталж байсан үзэл баримтлал, буруу байсан төдийгүй, орон сууцны асуудлыг зээлийн хөрөнгөнд дулдуйдан шийдвэрлэх гэж оролдож ирсэн юм. Гэр бүлийн дотор сайн сайхан байвал төр, нийгэм төвшин, нийгмийн тулгамдсан олон асуудал шийдвэрлэгдэх нэг нөхцөл бүрдэнэ. Хуучин энэ талаар баримталж байсан үзэл бармтлал, буруу байсан төдийгүй, орон сууцны асуудлыг зээлийн хөрөнгөнд дулдуйдан шийдвэрлэх гэж оролдож ирсэн юм. Одоо улсын хэмжээнд нийт иргэдийн 40 гаруй хувь нь байшинд, 60 очим хувь нь гэрт амьдарч байна. Сууцанд амьдардаг нэг хүнд дунджаар 5,6 ам метр талбай ногдож байгаа нь эрүүл ахуйн шаардлагат хэмжээнээс 50-иас 35 хувиар доогуур байна. Орон сууцны асуудлыг засаг төрийн анхаарлын төвд авч энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхлэх саналтай байна. Тэр тусмаа манайд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw