Монгол улсын парламент - боть 1

140 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 ирээдүй төлөвийг тодорхойлоход ч ихээхэн бэрхшээл учирч байна. Энэ байдлыг засаж сайжруулахад одоогийн чуулганаар хэлэлцэж батлах Статистикийн тухай хууль онцгой үүрэг гүйцэтгэх болно. Удирдлагын төвлөрсөн төлөвлөгөөт хэлбэр нэгэнт үгүй болж өмч хувьчлагдаж үйлдвэрлэл, үйлчилгээ худалдаа, өртгийн хууль эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдан, манай нийгмийн амьдралд зах зээлийн харилцаа хэлбэр дүрсээ олж эхэлж байна. Гэвч уг харилцааны хамгийн гол зүйл болох өрсөлдөөн бий болж зохих ёсоор хөгжихгүй байна. Бид өрсөлдөөний тухай ойлголтыг агуулгынх нь хувьд зарим талаар буруугаар хэрэглэх явдал байгаа нь манай эдийн засгийн хөгжилт, ард түмний амьдралын төвшинд муугаар нөлөөлж байна гэж хэлэх үндэстэй. Улс орны эдийн засаг хүнд бараа таваарын хомсдолтой байдлыг овжиноор ашиглаж үнийг эдийн засгийн үндэслэлгүйгээр хэн дуртай нь бие биенээсээ өрсөн дэвэргэж байгааг зах зээлийн эдийн засагт орсон гэдгээр тайлбарлан зөвтгөх үндэс байхгүй. Зах зээлийн эдийн засгийн нөхцөл дэх өрсөлдөөний мөн чанар нь үнийг зохиомлоор хөөрөгдөх аргаар ашиг олж баяжихад биш харин аль болохоор чанар сайтай бүтээгдэхүүнийг хямд үнэтэйгээр үйлдвэрлэн борлуулж хэрэглэгчдийг өөртөө татах замаар шударга хөдөлмөрөөрөө өндөр ашиг олоход чиглэсэн бүтээлч үйл ажиллагаа мөн болохыг зориуд тэмдэглэж байна. Улсын Их Хурал ч үүргийнхээ дагуу гүйцэтгэх байгууллагуудаас шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль болон, холбогдох бусад шийдвэрийг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажил, түүний үр дүнг судлан шалгаж дутагдлыг арилгахад нөлөөлөх болно. Аж ахуйн нэгжийн амьдрах чадварыг зах зээлийн шударга өрсөлдөөнөөр сорихгүй байгаагийн дээр гэрээ хэлэлцээрийн механизм үйлчлэхгүй байгаа нь үйлдвэрлэл худалдааны байгууллагын өсөлтөд сөрөг нөлөөтэй байна. Манай төр, захиргааны бүх шатны байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний аль ч салбарт өрсөлдөөнгүй болгох нөхцөл бүрдүүлэх нь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх оновчтой аргын нэг мөн гэдгийг ухаарах нь чухал юм. Бидний зорилго бол үйлдвэрлэл үйлчилгээг хэвийн байлгах явдал бөгөөд үүний тулд бүтээлч чадвар чадал нь дутсан аль ч аж ахуйн нэгж хуулийн дагуу дампуурч байх ёстой. Энэ бол эдийн засгийг эрүүлжүүлэх чухал хүчин зүйл бөгөөд энэхүү хөшүүргийг оновчтой ашиглаж сурах хэрэгтэй байна. Өмч хувьчлах тухай хуулийн дагуу улс орны эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж өмчийн олон хэвшил бий болгох зорилготой өмч хувьчлах ажил эхэлснээс хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрч байна. Хувьчлалын эхний шатанд төрийн өмчийн 5-ны 4 нэгэнт хувьчлагдан их хувьчлал үндсэндээ дуусч байна. Манай эдийн засагт бүтцийн мэдэгдэм өөрчлөлт гарч хувийн хэвшлийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг өсч байна. Мал сүргийн 90 гаруй хувь нь хувьчлагдаж материаллаг үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний бараг тэн хагасыг хувийн болон хувьчлагдсан аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw