Монгол улсын парламент - боть 1

148 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I эрхээ мэдэж, эдэлж чадаагүй байхад, хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж биелүүлнэ гэдэг хоосон үг болно. Чухам хууль зүйн зохих мэдлэг дутаж буй нь эрхээ хамгаалж чадахгүй хохирох, өөрсдөө хууль зөрчих үндэс болж байна. Олон нийтийн хууль зүйн мэдлэг хангалтгүй байх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн зүгээс тавих ухамсартай хяналтыг сулруулах аюултай, ийм нөхцөлд хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдахгүй, улмаар зөрчигдөхөд хүрч болзошгүй юм аа. Үүнтэй холбогдуулан цаашид хэрхэх талаар цөөн санал хэлье. Нэгдүгээрт, юуны өмнө, байгаа хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээг шуурхайлах хэрэгтэй байна. Засгийн газар болон, төрийн төв, орон нутгийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэрүүдийн Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж буй эсэхэд нь шүүлт хийлгэж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Ингэж Үндсэн хуульд нийцүүлэх замаар урд өмнө гарсан хууль тогтоомжийг цэгцлэхгүй бол Улсын Их Хурлаас шинээр гаргаж буй хуулиудыг мөрдүүлэхэд хүндрэлтэй байна. Хоёрдугаарт, эрх зүйн мэдээллийн иж бүрэн тогтолцоо бий болгох хэрэгтэй байна. Энэ ажлын хүрээнд хууль тогтоомжийг олон түмэнд суртачлах, иргэд албан тушаалтны хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх явдал чухал байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд 1980-аад оны сүүлчээр манай улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг системчилсэн бүрэн эмхтгэл хийх ажил нэлээд эрчимтэй өрнөж байгаад бүрмөсөн зогссон. Бид хөгжлийнхөө замыг нэгэнт тогтож Үндсэн хуулиа батлан тунхаглаж, түүнд нийцүүлэн эрх зүйн шинэчлэл хийж байгаа энэ үед дээр дурдсан эмхтгэлийг гаргах ажлыг сэргээн зохион байгуулах хэрэгтэй байна. Энэ ажилд эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагын хүчийг ашиглах хэрэгтэй юм. Гуравдугаарт, Улсын Их Хурал хэлэлцэх хуулийнхаа дарааллыг оновчтой тогтоож, хуулийн төсөл боловсруулах ажлын чанарт тавих шаардлагыг өндөржүүлэх, батлагдсан хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг хүчтэй болгох хэрэгтэй байна. Дөрөвдүгээрт, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зохион байгуулах нэг чухал зүйл нь энэ талын өндөр мэргэжил боловсролтой мэргэжилтэн бэлтгэх асуудал юм. Шинэ зорилтыг шинэ соргог мэдлэг боловсролтой хүмүүс шийдвэрлэж чадахыг үндэс болгон зохих боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдээ давтан сургах, шинээр боловсон хүчин бэлтгэх, тэдний мэргэшлийг дээшлүүлэх нарийн бодож боловсруулсан тогтолцоо буй болгох хэрэгтэй байна. Боловсон хүчний мэргэшлийг дээшлүүлэх, мэргэжил дээшлүүлсэн хүмүүсээ ашиглаж байгаа одоогийн практик ч бидэнд харж үзэх зүйл их байна. Улсын зардлаар гадаад улс, олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгөөр олон хүн гадаадад урт богино хугацааны курс сургалтад явж байна. Тэднийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулахад онцгой анхаарах ёстой.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw