20 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-1 зохицуулахын зэрэгцээ дотоод, олон улсын зах зээлийн ойрын болон хэтийн төлөв, техник технологийн өөрчлөлтийн тооцоо хийж, хөгжлийн чиг баримжааны тухай мэдээллээр хэрэглэгчийг хангах үүрэг бүхий Худалдаа, аж үйлдвэрийн яам байгуулах саналтай байна. Энэ яам гадаад эдийн засгийн харилцааны шуурхай зохицуулалтыг эрхэлнэ. Хөгжлийн одоогийн шатанд гадаад харилцааны улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн чиглэлүүдийг нэгдмэл удирдлагаар хангах шаардлагыг үндэслэн Гадаад явдлын яамыг өөрчлөн шинэчилж Гадаад харилцааны яамыг шинээр байгуулах санал оруулж байна. Улс орны дотоодын амьдралд хууль цаазыг хүндэтгэн дагах, нийгмийн хэв журмыг бататган сахиулах, засаг захиргааны нэгжүүдийн хоорондын харицааг зохицуулах үүрэг бүхий Хууль цааз, засаг захиргааны яамыг шинээр байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нийгмээ шинэчлэн, үндэснийхээ сэргэн мандалтын зорилтыг шийдвэрлэхэд хүн ардын оюуны ертөнцийг шинэтгэж, өсвөр залуу үеэ үндэсний соёлын уламжлалаар хүмүүжүүлж шинжлэх ухааны бүтээн боловсруулах нэгдсэн бодлого явуулах нь нэн чухал болохыг харгалзан Ардын боловсроын яам, Соёлын яамыг нэгтгэж, Соёл, боловсролын яам байгуулах санал оруулж байна. Улс ардын аж ахуйд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хурцаар тавигдаж байгаа болон цаашид зах зээлийн эдийн засагт шилжих нохцөлд хүмүүсийг ажлаар хангах асуудал улам ч өргөн хүрээтэй болохтой холбогдож шинээр байгуулсан Хөдөлмөрийн яамыг цаашид хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзлээ. Улсын өмчийг хоршоолох буюу хувьд шилжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал зах зээлийн зохицуулалттай нээлттэй эдийн засагт шилжих нэг үндсэн нөхцөл болохын хамт уг асуудлыг нийгэм, эдийн засгийн бүх талын асуудлыг харгалзан мэргэжлийн өндөр түвшинд хариуцаж явуулах үүрэг бүхий Өмчийн хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тээврийн яамны үүргийг цомхотгож, тээвэр, замын сүлжээний нэгдсэн бодлого болосруулан явуулж, бүх төрлийн тээврийн үйлчилгээг уялдуулах, цаг үеийн дайчилгааг хариуцах үүрэг бүхий Тээвэр зохицуулалтын газрыг Засгийн газрын дэргэд байгуулах болно. Монгол радио, телевиз, МОНЦАМЭ агентлагуудыг бие даалган Засгийн газрын дэргэд засаг, төрийн мэдээллийн төв байгууллагын статустайгаар ажиллуулах санал оруулж байна. Түүнчлэн улс орны амьдралд нийтлэг ач холбогдол бүхий эрчим хүч, барилга, уул уурхайн техникийн байцаан шалгах албадыг нэгтгэн зохион байгуулж Засгийн газрын дэргэд Хянан байцаах газар шинээр байгуулах нь зохицтой гэж үзлээ. Гаалийн хэрэг эрхлэх газрыг яамны харьяаллаас гаргаж Засгийн газрын дэргэд зохион байгуулж ажиллуулах саналтай байна. Одоогийн нөхцөлд Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны онцлогийг харгалзан түүнийг Цэргийн яам болгон өөрчлөн нэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эдийн засаг, зах зээлийн зохицуулалтад шилжих нөхцөлд Улсын төв банкнаас гадна төрөлжсөн байх хоршооллын болон хувийн банкууд байгуулагдаж ажиллах боллоо. Улсын банк улс ардын аж ахуйг үйлчлэх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw