МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 155 Түүнчлэн, иргэдийн хоршоод, бүрэн бус хариуцлагатай компаниас үйлдвэрлэлийн болон ажлын шинэ байр бий болгох зорилгоор зарцуулсан хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээний орлогыг нь татвараас чөлөөлж байхаар албан татварын хуульд өөрчлөлт оруулсныг оны эхнээс мөрдөж байна. Хоёрдугаарт нь, эдийн засаг, нийгмийн амьдралын томоохон зорилтыг шийдвэрлэхэд хугацаа, ээлж дараалал хэрэгтэй. Бүгдийг нэгэн зэрэг эхлэх бололцоогүй. Эдийн засгийн бүтцийг үндсээр нь өөрчлөх шаардлагын үүднээс авч үзвэл үйлдвэрлэлийн дэд бүтцийн хөгжлийг л тэргүүлэх чиглэл арга хэмжээнд яам, газрын анхаарлыг төвлөрүүлж, явцыг хянах, зохицуулж, үр дүнгээр нь тэдний ажлыг дүгнэх зарчим баримталж байна. Энэ оны тухайд төмөр замын тээвэрлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах, Замын-Үүдэд бараа шилжүүлэн ачих байгууламж барих төслийг хэрэгжүүлэхэд зориулан Япон Улсаас 30 сая америк долларын хөнгөлөлттэй зээл, 10,4 сая америк долларын буцалтгүй тусламж авч ашиглах болно. Агаарын тээврийн салбарыг хэрэгжүүлж олон улсын шугамд тогтмол нислэг хийх нь манай орны хувьд маш чухал зорилт гэж үзэж байна. Азийн хөгжлийн банкнаас авах 36 сая америк долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлыг шинэчлэн өргөтгөх төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлнэ. Олон улсын шугамд нислэг хийх шаардлага хангасан онгоцны тоог нэмэгдүүлэнэ. Энэ оноос Монгол- Японы хооронд байнгын нислэг нээнэ. Бусад нэмэгдэл шугамд гарах бололцоо ч бий. Олон улсын шинэ шугамд байнгын нислэг хийнэ гэдэг бол хариуцлагатай ажил. Бэлтгэлийг нь сайн хангах ёстой. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн холбоог сайжруулах, шинэ техник нэвтрүүлэхэд зориулан Азийн хөгжлийн банкны 25 сая ам долларын хөнгөлттэй зээл ашиглана. Үүнээс гадна хотын хүн тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх арга хэмжээг үргэлжлүүлэх юм. Үйлдвэрлэлийн дэд бүтэц болохынх нь хувьд түлш, эрчим хүчний салбарыг төрийн өмчид үлдээн боловсруулах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, нийгмийн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, иргэдийнхээ тохь тухтай амьдрах нөхцөлийг хангах зорилгоор уг салбарт бололцооны хэрээр илүү анхаарал тавьж ирлээ. Гэвч өнөөдөр ажил төрлийн байдал ямар байгаа нь нийтэд тодорхой. Уг салбарыг үндсээр нь өөрчлөхөд асар их хөрөнгө, хугацаа хэрэгтэйг ч үгүйсгэхгүй байна. Энэ оны тухайд нэг талаас байгаа хүч чадлын тогтвортой ажиллагааг хангах, нөгөө талаас уг салбарт хийх үндсэн өөрчлөлтийг эхлэх зорилт тулгарч байна. Эхний зорилтыг хангахын тулд урьд жилүүдийн адил АНУ, Японы буцалтгүй тусламжийн хөрөнгө, хоёр дахь зорилтыг хангахын тулд Азийн хөгжлийн банкны 35 сая америк доллар, ХБНГУ-ын 5,7 сая ам долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгийг ашиглана. Товчоор хэлэхэд, энэ оноос эхлэн олон улсын санхүүгийн байгууллага дэмжин туслагч орнуудын зээл тусламжийн ихээхэн хөрөнгийг үйлдвэрлэлийн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд зориулан ашиглаж эхлэх болж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw