МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 167 салбар нээгдэх, шилдэг техник технологи нэвтрэх боломж хаагдаж худалдаа гүйлгээний гол нэгж нь бараа, түүхий эд, хонь малын солилцоо болж хувирсан. Ардчилал, зах зээлийн эрүүл тогтолцоо учир утгаа алдаж байгаа ч тэр үгийг хэрэглэж сурсны ачаар орж ирж буй гадаадын зээл тусламжийн хөрөнгөид тавих хяналт, тийм бүтэц ор тас байхгүйн улмаас тэр хөрөнгө бараг Ерөнхий сайдын болон Үндэсний хөгжлийн газрын даргын мэдлийн өмч мэт болж тэдгээрийн хувийн сонирхлыг төрүүлж чадсан дотоод, гадаадын бүлэглэлүүлийн гарт шилждэг болжээ. Манай улсын ийм байдал гадаадын хандивлагчдын сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй, Монголын ард түмэнд үр өгөөжөө өгч болох зээл тусламжийн жинтэй хэсгийг цааш нь түлхэх шалтгаан болж байна. Энэ Засгийн газрын үед гадаадын ч бай, дотоодын ч бай зээл тусламж, төсөлд зориулагдсан мөнгө хөрөнгөөс хууль номын дагуу, танил тал, хээл хахуулийн оролцоогүйгээр шударгаар хувь хүртэж үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр эхэлсэн байгууллага, аж ахуйн нэгж, жирийн иргэн бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Ер нь эрхэм гишүүн Жасрайн явуулж буй бодлого, үйл ажиллагаа тодорхой нэр нөлөө, албан тушаал бүхий бүлэглүүдэд үр өгөөжтэй байгаа болохоос биш улс орны сонгож авсан алс хэтийн бодлогод, улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, түүний шинэ эхлэлүүдийн өсөлт бүрдэлтэд нэн халтай тусаж байна. Тухайлбал, нэг үе хаягдал төмөр, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд гаргагчдад манай Засгийн газрын тэргүүн хүч тавин үйлчилсэн байсан бол одоо бензин, шатахууны хувьд онцгой татвар тогтооход тусалснаар энэ салбарын монополь эрх нь улам хүчтэй боллоо. Өнгөрөгч оны сүүлчээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн бүтэн жилийн биелэлтийг Улсын Их Хурал авч хэлэлцсэнийг өнөөдрийн чуулганы нээлтэнд оролцогсод бүгд санаж байгаа. Улсын Их Хурлын гишүүдийн нэлээд хэсэг нь Засгийн газрын явуулж ирсэн үйл ажиллагаанд бараг биднээс илүү шүүмжлэлтэй хандаж байгаа мэт байсан. Улсын Их Хуралд МҮАН, МСДН- ыг төлөөлөн суугаа гишүүд Засгийн газрын хөтөлбөрөө биелүүлэх талаар явуулсан үйл ажиллагааг хангалтгүй гэж үзэж ийм Засгийн газарт, ийм бодлогод Улсын Их Хурал цаашид итгэл үзүүлэх асуудлыг шийдвэрлэх санал тавьсан. Гэтэл Улсын Их Хуралд суугаа үнэмлэхүй олонхи зуун хувь Засгийн газрын явуулж ирсэн бодлогыг дэмжиж, итгэл үзүүлж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь зөвхөн цөөнхийн тавьсан саналыг Улсын Их Хурал дэх МАХН-ын гишүүд олны олноороо эгдүүцэн эсэргүүцэж, нуга дарж чадаж байгаагийн илэрхийлэл болоод зогсохгүй Монголын ард түмний нэрийн өмнөөс тэдний эрх ашигт нийцэхгүй бодлогыг үргэлжлүүлэхийг урамшуулсан, төр, засгийн дээд байгууллага, албан тушаалтны алдаатай бодлогод, тэд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн байсан ч ямар нэг хариуцлага тооцоохоо больсон, тийм механизм байхгүй болсон гэдгийг тод томруун харуулсан юм. Энэ нь зөвхөн цөөнхийг чадах гэсэн бүдүүлэг алхам байсан төдийгүй Монгол Улсын Их Хурал МАХН-ын Бүгд Хурлын төвшингөөс ч ёс суртахууны хувьд дордсон,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw