106 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I алхмуудыг хийсэн. Үндсэн хуулийн дагуу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудын үйл ажиллагааны хөтөлбөр болгох, байцаан шийтгэх хуульгүйгээр төсөөлшгүй юм аа. Энэ удаагийн чуулганаар Иргэний байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргаснаар манай улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх зүйн бодит үндэс бүрдэнэ гэж үзэх боломжтой болох юм. Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх бусад асуудлын хүрээнд тус орны эдийн засаг, нийгмийг 1994 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 1994 оны нэгдсэн төсвийн төсөл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, өмнөх чуулгануудын хэлэлцэх асуудлын дараалалд орсон боловч хэлэлцэж амжаагүй болон, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх зарим хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан асуудлууд, Засгийн газраас даруй шийдвэрлүүлэхээр хэлэлцүүлэх хууль тогтоомжийн зэрэгцээ Улсын Их Хурлаас хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн цөөнгүй асуудал хэлэлцэх болно. Мөн Монголын Үндэсний Ардчилсан намаас Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэхийг хүссэн хуулиудыг хэлэлцэх бусад асуудлын хүрээнд авч үзэх талаар анхаарах ёстой гэж үзэж байна. Бид хаврын чуулганы эцэст хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, хуулийн төслийн чанарыг сайжруулах талаар ярилцсан билээ. Хуулийн төслийн чанар нь хууль тогтоох үйл ажиллагааны зарчмын болон дэгийн чанартай зүйлээс аль алинаас нь шалтгаалдгийг дэлхий дахины практик харуулж байна. Улсын Их Хуралд өргөн барьж байгаа хуулийн төсөл, оны болон улс орны хөгжлийн тодорхой үзэл баримтлалд тулгуурласан өнөөгийн бодит байдал, цаашдын чиг хандлагын талаар ихээхэн шинжилгээ судалгааны үр дүнгээр батлагдсан байх шаардлагатай. Төрийн байгууллагуудын харьяанд ажиллаж байгаа төр, нийгэм судлалын академи, Засгийн газрын төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв зэрэг байгууллагууд Улсын Их Хурал, Засгийн газарт бодитой туслалцаа үзүүлэх ёстой. Энэ талаарх ажлын зохион байгуулалтыг сайжруулж, тавих шаардлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна. Цаашилбал, хуулийн төсөл боловсруулах явцад олон нийтийн санаа бодол, мэргэжилтний дүгнэлтийг тусгахад илүү анхаарал тавибал зохино. Энэ талаар эрх зүйн тусгай механизм бүрдүүлэх хэрэгтэй нь харагдаж байна. Их Хурлын байнгын хороод төслийг хуралдаанд оруулахаас өмнө олон нийт, сонирхлын бүлэг хэсэг, хувь хүмүүсийн саналыг авч тусгадаг журмыг мөрдөх нь зүйтэй юм аа. Ингэх нь хууль чанартай болж хэрэгжих сайн нөлөөтэйгээс гадна Улсын Их Хурал иргэд, төрийн эрх барих хэрэгсэл мөний хувьд үүргээ хэрэгжүүлж байгаагийн илрэл мөн. Хурлын үйл ажиллагааны нэн чухал бүтэц болох байнгын хороодын ажлыг бид байнга боловсронгуй болгож байх ёстой. Байнгын хороодод тавих
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw