МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 187 зөрчиж байгаа тухай мэдээ, мэдээлэл цөөнгүй байдаг боловч тэднээс төрийн албаны сахилга, албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоодог байгууллага, алба үндсэндээ байхгүй байна. Нэг талаас хуулиар олгогдсон эрх үүргээ бүрэн биелүүлж чадаагүйгээ ухамсарлан өөрөө огцрох соёл, сэтгэлийн тэнхээ дутмаг, нөгөө талаас зөрчил гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцдагын тогтолцоо бүрэн бүрдэж төлөвшөөгүй байгаагаас болж удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ алдагдах байдалд хүрч болзошгүй байна. Зөрчил дутагдал гаргасан бол хариуцлага хүлээх ёстой бөгөөд энэ хариуцлагыг хүлээлгэх эрхийг хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүнийг томилсон байгууллага, албан тушаалтан эдэлж байгаа билээ. Гэвч байгууллага, албан тушаалтан энэ эрхээ эдлэхдээ ая тал засах, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг бүрхэгдүүлэх, бөөрөнхийлөх, эзгүйдүүлэх сэтгэлгээ давамгайлж байгаагаас хяналт шалгалтын нэр хүнд унаж байна. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад алба хаагчдын ажлын хариуцлага, гүйцэтгэх сахилга ихээхэн суларснаас гадна төсвийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг хямд үнээр танил хүмүүс, аж ахуйн нэгжид өгөх, өөр аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн материалыг өндөр үнээр төсвийн байгууллагад авч “дэмжлэг” үзүүлэх, төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглаж мөнгөжих явдал ч гарч байна. Одоо яам, тусгай газрын харьяа мэргэжлийн хяналтын албадуудад /энд цагдаа, гааль, татварын хяналтыг оруулахгүй байна/ 1800 гаруй байцаагчид ажиллаж байгаа нь багагүй хүч юм. Эдгээр албад 1994 оны эхний улиралд 1677 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж өмч хөрөнгө үрэгдүүлсэн, зүй бусаар хөрөнгө зарцуулсан 762,2 сая төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 65,9 хувийг буруутай эзнээр нь нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Хууль цаазат төр байгуулж байгаа өнөөгийн нөхцөлд хяналт шалгалттай холбогдсон харилцааг зөвхөн дүрэм, журмаар зохицуулах боломжгүй болж, Засгийн газрын тогтоол сайдын тушаалаар урьд өмнө батлагдсан дүрэм, заавар журмын хүч суларч, үндсэндээ үйлчлэхээ больсон байна. Сүүлийн үед гарсан зарим нэгэн хуулийг эс тооцвол төрийн удирдлагын хяналт шалгалттай холбогдсон олон асуудал хуулийн зохицуулалт шаардсан хэвээр байна. Зөрчил дутагдалд улсын байцаагчаас оногдуулсан торгууль, нөхөн төлбөр зэрэг хариуцдагын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болж дур зоргоороо авирлах явдал газар авч байна. Зөвхөн өнгөрсөн оны 9 сард үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв, эрчим хүч, геологи уул уурхайн хяналтын алба, санхүүгийн хяналтын албадаас тавьсан торгууль, нөхөн төлбөрийн 54,1-75,5 хувь нь тус тус төлөгдөөгүй үлдсэн байна. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой хариуцлага ноогдуулах хуулийн заалт бараг байхгүйгээс, тэдгээр нь ямар ч ноцтой зөрчил, дутагдал гаргасан аль нэгэн ажилтанд хуулинд заасан хариуцлага ноогдуулсан болоод өнгөрөхөд хүрч байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw