Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 131 хэрэгжилтийн талаар холбогдох мэдээлэл хийж байх хэрэгтэй. Тэрчлэн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн эргэн тойрон үүссэн яриа маргааны тухай гадаад ертөнцөд үнэн зөвөөр ойлгуулах, тайлбарлах ажлыг холбогдох шугамаар хийвэл зохино. Аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг Улсын Их Хуралд оруулан хэлэлцүүлэх бэлтгэл зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг нь чуулганы завсарлагаагаар тус тус байнгын хорооны хийх ажлын гол хэсэг мөн. Хууль зүйн байнгын хороо үргэлж их ачаалалтай байлаа. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн болон Иргэний байцаан шийтгэх хуулиуд, Иргэний хууль зэрэг цар хэмжээний хувьд ч хэцүү ярвигтайн утгаараа ч хүндхэн хуулиудыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгүүлнэ. Улсын Их Хурал баталсан нийгмийн хэв журмыг хангах, үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд хийх зохион байгуулах ажил их байгаа. Хуулийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгцээ байгаа нь тодорхой. 1993 онд улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг 39,2 хувиар өссөн. Гарсан бүх хэргийн 17,8 хувийг согтуугаар үйлдсэн нь өмнөх оноос согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 20,9 хувиар нэмэгдсэн. Гэмт хэргийн улмаас 1 тэрбум 438 сая төгрөгийн хохирол учирч 888 хүний амь нас хохирч 3033 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Сэтгэл түгшүүлсэн эдгээр үзүүлэлт ард иргэдээ гэмт халдлагаас хамгаалж, гэмт хэрэгтэй хийх тэмцлийг хүчтэй болгоход монголын төр хуулиар олгогдсон эрх хэмжээ, арга хэрэгслээ дээд зэргээр дайчлан ажиллах зайлшгүй шаардлага буй болсныг илтгэн харуулж байна. Гэмт хэргийн нэг гол шалтгаан болж байгаа архидалттай бүх нийтээр тэмцэж, саяхан баталсан хуулийн дагуу юуны өмнө албан байгууллага, олон нийтийн газраас архидалтыг шахан зайлуулах ёстой. Сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг бид дээрээсээ хийх хэрэгтэй. Ямар ч эсэргүүцэлтэй туллаа гэсэн энэ ажлыг тууштай хийвэл үр дүнд хүргэх ёстой. Улсын Их Хурлын гишүүд ч үйл ажиллагаандаа дор бүрнээ дүгнэлт хийх хэрэгтэй байна. Чуулганы танхимд ховорхон үзэгддэг гишүүд байдгийг юугаар ч халхавчлан зөвтгөх аргагүй. Энэ байдал цаашид Улсын Их Хурлын Дотоод асуудлын байнгын хорооны анхаарлын гадна бүү үлдээсэй. Улсын Их Хурлын гишүүний нэр төртэй холбоотойгоор дэл сул яриа, цуурхал тарааж Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, нэр төрийг гутаан доромжилбол бид хүлцэнгүй, эвлэрэнгүй хандаж хэрхэвч таарахгүй. Ийм нөхцөлд Дотоод асуудлын байнгын хороо үнэн худлыг шалгуулан тогтоолгож, олон түмэнд үнэнийг хэлж гишүүнийхээ нэр төрийг хамгаалах ёстой. Улсын Их Хуралд эрдэмтэн мэргэд, иргэд хөдөлмөрчдөөс санал хүсэлт болгон дэвшүүлдэг нэгэн зүйл бол монгол бичгийн тухай асуудал юм. Үндэсний соёлын охь дээжийн нэг болсон монгол бичгийг сурах хүсэл сонирхлыг төрийн эрх барих дээд байгууллага бүх талаар дэмжих ёстой. Энд ямар нэгэн ухралт хийж таарахгүй. Харин сургалтын хөтөлбөрт хэрхэн яаж тусгах талаар эрдэмтэд, багш нарын дунд байгаа олон янзын саналыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw