Монгол улсын парламент - боть 1

102 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хэлэлцэх хуулиудын талаар иргэд, сонгогчдынхоо саналыг сонсох, хянан шалгах үүргээ хэрэгжүүлэх, ирэх чуулганы бэлтгэлийг хангах зэрэг олон чухал ажлыг амжуулах шаардлагатай байна. Улсын Их Хурлын хуулинд зарим нэмэлт өөрчлөлт оруулах замаар Улсын Их Хурлын дотоод зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, хууль хэлэлцэн батлах технологийг боловсронгуй болгох хэрэгтэй нь өнгөрсөн чуулганы явцад харагдсаныг та бүхэн илхэнээ мэдэрч байгаа. Байнгын хороодын дүрмийг баталж байнгын хороодын үйл ажиллагааг тодорхой үр бүтээлтэй болгох тэдний ажиллах нөхцөл бололцоог хангах хэрэгтэй гэдгийг анхаарч шийдвэрлэх ёстой байна. Энэ бүхний бэлтгэлийг бид чуулганы завсарлагааны үеэр жин тан болгох хэрэгтэй, ийм ч үүрэгтэй. Улсын Их Хурал хууль тогтоох ажилд голлон анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ улс орон ард түмний өмнө тулгамдсан цаг алдалгүй шийдвэрлэж өгөх асуудлуудыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж байхад төрийн эрх барих дээд байгууллага онцгой анхаарч энэ асуудалд тодорхой цаг хугацаа урьдаас төлөвлөн тооцоолж зарцуулж байх нь манай нийтлэг эрх ашигт нийцэх билээ. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг төлөвлөхдөө ч чуулганы үйл ажиллагааг явуулахдаа ч анхаарах нь зүйн хэрэг. Улсын Их Хурлын хяналт шалгалтын үүргийг хэрэгжүүлэх энэ ажлыг улам боловсронгуй болгож арга барилаа тогтоож авах ажил хоцронгуй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй байна. Олон түмний сэтгэлийг зовоож байгаа, хариу хүлээж байгаа бугшиж хуршсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн бүрэн эрхийн хүрээнд авч үзэх, хянан шалгах холбогдох байгууллагуудад нь туслалцаа үзүүлэх эрх үүргийг тодорхой болгох, хэрэгцээ шаардлага байгааг цаашдын үйл ажиллагаандаа бид анхаарах ёстой. Нийгмийн эмзэг хэсгийн нийгмийн баталгааг хангах, үнэ тарифын өсөлтөөс үүдэн гарч байгаа бэрхшээлийг даван туулах талаар байнгын хороод онцгой анхаарч холбогдох арга хэмжээ авах талаар санаачилгатай ажиллахыг хэлэхэд илүүдэхгүй бизээ. Улсын Их Хурлын хууль тогтоох бодлого үйл ажиллагаа, батлагдсан хуульд холбогдолтой асуудлын талаар хэдхэн хоногийн өмнө радио, телевизээр ярьж Ардын Хувьсгалын 72 жилийн ойн баярын хурлын илтгэлд тодорхой тусган олон түмэн та бүхэнд илтгэсэн тул Улсын Их Хурлын чуулганы төгсгөлд хэлэх үгийг маань хөнгөлж өгч байгааг тэмдэглэе. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагааг радио, телевиз, сонин хэвлэл, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр байнга мэдээлж төр, засгийн бодлогыг сурталчлан таниулж байгаа нийт сэтгүүлч нөхөддөө энэ завшааныг ашиглан талархаж байгаагаа илэрхийлж байна. Улсын Их Хурлын хаврын чуулганыг амжилттай зохион байгуулахад Тамгын газар чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлье. Тамгын газрын зүгээс Улсын Их Хурлын гишүүдийг шинэ соргог мэдээллээр тухай бүр хангах, Улсын Их Хурлын ажиллагаанд туслах нэгэнт батлагдсан хууль

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw