Монгол улсын парламент - боть 1

138 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I байна. Олон нийтийн санаа бодолд ч эх орныхоо үйлдвэрлэлийн уналтыг зогсоож, сэргээхийн чухлыг мэдэрч засгаас хийх алхам, авах арга хэмжээг хүсэн хүлээх байдал бий боллоо. Одоогоос 2-3 жилийн өмнөх нөхцөл байдал бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст худалдаа хийхээс өөр бололцоо олгохгүй байсан бол эдүгээ нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байна. Тэр үед худалдаа эрхэлж эхэлсэн нэлээд хүн өнөөдөр санхүүгийн зохих нөөцтэй болж, түүнийгээ үйлдвэрлэл эрхлэхэд зориулахыг эрмэлзэж байна. Эдгээр хүмүүс зах зээлийн нөхцөлд бизнес эрхлэх зохих хэмжээний туршлага хуримтлуулсныг бас дурдах хэрэгтэй юм аа. Үйлдвэрлэл дэмжих гэдэг ойлголтын дотор хамгийн гол зүйлийн нэг нь үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох, зээлийн хүүг багасгаж өгөх явдал юм аа. Тийм учраас улс орны санхүүгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж хэдий хэмжээний зээл олгох, хүүг ямар хэмжээгээр бууруулж болохыг тодорхойлон үйлдвэрлэгчдийг санхүүгийн хувьд дэмжих бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй. Энэ асуудлыг зохистой шийдвэрлэх, Улсын Их Хурлаас эрхлэн санхүү мөнгөний бодлогын асуудлаар хийх онол практикийн Бага хурал тус нэмэр болно гэж бодож байна. Ер нь үйлдвэрлэл хөгжүүлэх, эрх зүй эдийн засгийн тааламжтай орчин бүрдүүлэх явдал зах зээлийн нөхцөл дэх төр засгийн, эдийн засгийн бодлогын үндэс байх ёстой гэдгийг тэмдэглэж байна. Үйлдвэрлэлийг дэмжихэд Монголбанк, арилжааны банкуудын зээлийн нэгдсэн бодлого чухал юм аа. 1994 оны эхнээс энэ талаар тодорхой арга хэмжээ авч эхэллээ. Монголбанкнаас манай эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтой зарим төслийг санхүүжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгосон нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна. Үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Монголбанк, болон арилжааны банкууд хамтран алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхой зээлийн эх үүсвэр гаргаж алт олборлодог компаниудыг санхүүжүүлэх гэж байгаа нь бодлого үйл ажиллагаа уялдсан зөв зүйтэй арга хэмжээ болно гэж бодож байна. Энэ бүхэн үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээний эхлэл юм. Гэвч асуудлыг дан ганц банкны зээлийн хөрөнгөөр шийдвэрлэхийг чармайх нь учир дутагдалтай гэдгийг анхаарах хэрэгтэй. Үйлдвэрлэгчид олгох зээлийг нэмэгдүүлж хүүг багасгахын зэрэгцээ зээл олгох, үүний ашиглалтанд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Зээл үнэхээр үйлдвэрлэл эрхэлж улс орондоо тустай ажил хийж чадах хүмүүст очих, зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах замыг хаах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд бэлэн болсон төсөлтэй хүмүүст зээл олгох, зарим чухал үйлдвэрлэлийг бий болгоход чиглэсэн зээлийн хэмжээ, нөхцлийг урьдчилан тогтоож, төсөл шалгаруулах замаар зээлжигчийг тодруулах, нэгэнт олгогдсон зээлийн зарцуулалтанд төв орон нутгийн төр захиргааны байгууллагаас тавих хяналтыг хүчтэй болгох зэрэг арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw