МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 109 Үүнийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Улсын төсвийн гүйцэтгэл, төрийн мөнгө зээлийн бодлогын хэрэгжилтийг авч хэлэлцэх үед шүүн хэлэлцэж, байр сууриа тодорхойлох бүрэн бололцоотой. Товчоор хэлбэл, төрийн мөнгө зээлийн бодлого, засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үйлдвэрлэлийг дэмжих зарчимтай яв цав нийлсэн байх ёстой. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэг үндэс бол Монгол оронд гадаадын хөрөнгө оруулах ерөнхий нөхцлүүд, эрх зүйн үндэс бүрдсэн гэж бодож байна. Иймээс Засгийн засгийн газар тодорхой хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөх, хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих болон давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг бусад оронтой байгуулах талаар идэвхи санаачилгатай ажиллаж, өндөр хөгжилтэй орнуудын бизнесийн хүмүүсийн анхаарлыг Монголд хандуулах алхмуудыг идэвхтэй хийх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран хөрөнгө оруулж буй өөрийн орны иргэдийг онцлон анхаарч, халамжлан дэмжих нь төрийн хөрөнгө оруулалтын бодлогын нэг чухал сэжим байх ёстой. Гуравдугаарт, зах зээлийн нөхцөлд үнэ тарифын өсөлтөөс үүдэн нийгмийн эмзэг хэсэг, ялангуяа тэтгэврийн насныхан, ахмад, тахир дутуу хүмүүс, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, төсвөөс цалинждаг хүмүүсийн аж амьдрал ихээхэн хүндэрч байна. Ядуу зүдүү хүмүүс олширлоо. Эдгээр хүмүүсийн нийгмийн баталгааг хангахад төр, засгаас илүү анхаарах хэрэгтэй боллоо. Энэ чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг оновчтой болгож, тухайлбал хүмүүст түр зуурын амь зогоох нөхөн олговор, тэтгэлэг олгохоор хязгаарлах биш, бололцоотой хэсгийг нь хөдөлмөр эрхлэх замаар амьдрах нөхцөлийг хангахад туслах арга хэмжээг бүх шатанд авах хэрэгтэй байна. Энэ талаар хэрэгжүүлж буй эхлэлүүд байгаа ч, хэмжээ далайцыг нь өргөжүүлэх шаардлагатай. Цаашдаа соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, төрийн захиргааны салбарт ажил эрхлэхийн нийгмийн байр суурь нэр хүнд буурч, эдгээр салбарын ажил хохирч болзошгүй байдалд хүргэхийг үгүйсгэх аргагүй. Бэрхшээлтэй байдлаас гарах арга замыг зах зээлийн эсрэг шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбон үзэх явдал олон нийтийн зарим хэсгийн дотор байгааг нуух аргагүй. Энэ бол бидний сонгох арга биш бөгөөд үүнээс үр дүн гарах ч үгүй гэдгийг бид ойлгож байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар буй болсон нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, зөвхөн өнөө маргаашийг аргалах төдий биш, алсын хараатай бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд илүүтэй анхаарч байх нь чухал байна. Дөрөвдүгээрт, төрийн бодлогын хэрэгжилт, төрийн хууль тогтоомжийг олон түмэнд сурталчлах, биелэлтийг нь зохион байгуулах, хэрэгжилтэнд нь хяналт тавихаас их хэмжээгээр шалтгаална. Энэ асуудал бол тухайн бодлогыг хариуцсан төрийн сайд, аймаг, нийслэл сум, дүүрэг, багийн засаг дарга нар, хотуудын удирдлага, иргэдийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw