157 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийн хувьд байгаль хамгаалах шаардлагыг чанд сахихын хамт зохион байгуулалттай, цэгцтэй ажиллаж чадвал түүхий эд, зах зээл, техникийн талаар онцын хүндрэл байхгүй. Аж үйлдвэрийн эдгээр салбарын бодлого зохицуулалт, хяналт үйлдвэрлэлийг сэргээх зорилтын талаар манай холбогдох сайд нар дор бүрнээ тодорхой үүрэгтэй, төлөвлөгөөтэй ажиллаж эхэлж байна. Барилгын материалын хувьд энэ онд байдал мөн л хүнд хэвээрээ байх болно. Гэхдээ цемент, цагаан тоосго, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүний хувьд гадаад дотоод зах зээл харьцангуй тааламжтай байна. Энэ боломжийг ашиглах талаар сайд Сандалхан, Цогт нарт Засгийн газраас зориуд үүрэг өгсөн. Сүүний үйлдвэрээс бусад хүнсний үйлдвэрүүд энэ онд үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой байгаа, хүнсчид өөрсдөө санаачлан хүнсний корпораци байгуулсныг зөв эхлэл гэж үзэж байна. Үйлдвэр бүхэн Улаанбаатарын Махимпекс компани түүний удирдах нөхөд шиг авхаалжтай, ухаалаг ажиллавал байдал түргэн сайжрахсан билээ. Хүнсний салбарт хувийн хэвшлийн олон жижиг үйлдвэрүүд үүсч байна. Энэ үйл явц 1995 онд улам эрчимжинэ. Дөрөвдүгээрт нь, үйлдвэрлэлийн хүрээг өргөтгөх зорилготой уялдуулан хоёр гол асуудалд Засгийн газар анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ нь алт олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тосны эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх явдал юм. Энэ жил алт олборлолтыг 1993 оныхоос 2 дахин нэмэгдүүлэх зорилттой байна. Монгол газрын тос компани АНУ-ын нэгэн компанитай хамтран Зүүнбаянцагаан элсний орчимд газрын тосны эрэл хайгуулын ажил хийж эхэллээ. Уг ажлыг эрчимжүүлж, аль болох богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэхийн тулд юуны өмнө монголын тал хүлээсэн үүргээ цагт нь биелүүлэх явдал чухал байна. Энэ ажил Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн яамны сайд Жигжидийн анхаарлын төвд байх ёстой. Тавдугаарт нь, аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хүрээнд хувийн хэвшлийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг улам бүр ихсэж байна. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгийн анхны хуримтлалаа бий болгож чадсан хоршоо компаниуд үйлдвэрлэлээ эрхлэхэд илүү анхаарах болж байна. Хувийн хэвшлийг бэхжүүлэх, гадаадаас хөрөнгө оруулахад төрийн зүгээс туслах гол арга хэрэгсэл нь үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх явдал юм. Энэ бол түргэн хөгжиж байгаа орнуудын туршлагаар нотлогдсон зүйл. Хувийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, гадаадаас хөрөнгө оруулах эрх зүйн баталгаа, эдийн засгийн таламжтай орчин бүрдүүлэх, бүртгэх, хянах ажлыг хялбарчилж, хүнд суртлын саад тотгорыг багасгах талаар нэлээд арга хэмжээ авсныг дээр хэлсэн. Үүнээс гадна бололцооны хэрээр хувийн хэвшлийн хүрээнд үйлдвэрлэл хөгжүүлэх бэсрэг хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Зарим хандивлагч орнуудын зээл тусламжийн сангийн хөрөнгөөс 100 гаруй сая төгрөгийг жижиг үйлдвэрлэгчдэд, төсвийн хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгосны гадна
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw