/МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 51 Төрийн тогтолцоонд хэдэн зуун жил биш, хэд олон арван жилийн турш .. (бичлэг тасарсан) номлолоор зүгширсэн стратегийн зорилгоо нийт нийгмээрээ ойлголцож аваад томъёолчихсон улс оронд бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь гол төлөв гүйцэтгэх засаглалын бүрдэл хэсэг болж тодорхой бодлого, бэлэн жор хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Тийм учраас бид бусад орны туршлага хууль зэргийг судлахдаа энэ ялгаврыг бодолцож, сохроор хуулбарлахаас татгалзаж аргачлалын шинжтэй юмыг нь ашиглахыг эрмэлзсэн. Тийм учраас манай энэ зөвлөлийн шийдвэр нь хууль тогтоомжийн адил бүх нийтээр заавал дагаж биелүүлэх хүчтэй байх шаардлагаггүй юм. Төрийн тогтолцоонуудын дээд удирдлагын хүрээнд харилцан ойголцож зөвшилд хүрээд тохиролцсон зүйлээ тус тусынхаа шугамаар бие дааж хууль тогтоомж, зарлиг шийдвэр гаргаж хэрэгжүүлж байвал илүү тохиромжтой ардчилсан төрт ёсонд нийцтэй, тэгэхдээ стратегийн зорилгоо хэрэгжүүлэх голч шугамаа алдахгүй алив асуудалд өвч бүрэн бодлогын дагуу хандаж байх угтвар нөхцдийг найдвартай биелүүлж чадах юм болов уу гэж бодож байна. Бид олон ургальч үзэл, хамтлагдаж ярих их дуртай, үүнд ажил хэрэгчээр хандвал жишээ нь төр засгийн алив шийдвэр гаргахдаа өөр өөр үзэл баримтлалд тулгуурлаж боловсруулсан наанадаж хоёр хувилбартай төсөл авч хэлэлцдэгсэн бол үнэхээр сонголт хийж болмоор байгаа юм. Гэтэл бид тэр болгоныг тэгж чадахгүй байна. Бидний оруулсан энэ төсөл гэхэд нэг л үзэл баримтлалд тулгуурлаж хийсэн. Үүнийг төслийн ялангуяа 2, 7, 8, 11 дүгээр зүйлүүд мөн 5 дугаар зүйлийн эхний заалтанд тусгасан. Хэрэв үндэслэл болгосон, үзэл баримтлалыг зөвшөөрнө гэвэл эдгээр зүйлийг хөндөхгүй байвал сайн байна. Мэдээж хэрэг үзэл баримтлалыг зөвшөөрч өөр үзэл баримтлалыг дэвшүүлж болох юм. Цөмөөрөө аль аль үзэл баримтлалыг нь хэлэлцэж дундаас нь сонголт хийж болох юм болов уу гэж бодсон юм. Өрөөсгөл хандлагыг гаргахгүй байхын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд ажиллах шинжээчдийн хэсгийг олигтойхон бүрдүүлж үйл ажиллагаагий нь зохион байгуулж, ялангуяа хэрэгцээтэй мэдээллээр нь хангаж чадвал өгөөжтэй байх болов уу гэж бодож байна. Энэ өргөн хүрээтэй ажлыг уялдуулан зохицуулж нэгтгэн чиглүүлэх төрийн зөвлөлдөх байгууллага нь үндэсний аюулгүйн зөвлөл байх юм гэж төсөөлж байна. Түүний бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг Улсын Их Хурал тогтоохоор Үндсэн хуульд заасан учраас Та бүхэн шийдэх хэрэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ төр, нийгмийн амьдралын тодорхой хүрээний асуудлыг эрхэлдэг, ялангуяа гүйцэтгэх засаглалын төв байгууллагын салбарын явцуу эрх ашиг, нийт үндэсний хувьд стратегийн ач холбогдолтой үйл ажиллагаанд өрөөсгөл нөлөө үзүүлдэг байсан урьдын ужиг болсон зуршлаас энэ удаа нэг мөр ангижрахыг хичээж энэ хуулийн төслийг боловсруулсан юм гэдгийг бас тэмдэглэж хэлье гэж бодож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw